Bayanzurkh.nutag.mn
Үхэр “дижитал үнэмлэх”-тэй болж, аж үйлдвэр айл өрхүүдтэй холбогдов
Махны чиглэлийн үхэр бүр өөрийн гэсэн “дижитал үнэмлэх”-тэй боллоо. Тугаланд төрсөн цагаас нь эхлэн чихний шошго зүүлгэж, үүлдрийн гарал үүсэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх бүртгэл, борлуулах хугацаа зэрэг мэдээллийг системд оруулан, бэлчээр нутгаас хоолны ширээ хүртэлх бүх үйл явцыг хянах боломжтой болсон гэж Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин зүүн гарын дунд хошууны Үндэсний орчин үеийн хөдөө аж үйлдвэрийн хүрээлэнгийн шинжлэх ухаан, технологи, мэдээллийн хэлтсийн дарга Жан Жичао 9 дүгээр сарын 20-ны өдөр орон нутгийн ухаалаг үхэр маллагааны шинэ загварыг танилцуулах үеэр хэлсэн юм.
Тэрээр мөн:
- Үхэр маллаж буй айл өрхийн мэдээлэл, махны чиглэлийн үхрийн тоо, үүлдрийн ангилал, өвчнөөс урьдчилан сэргийлэх бүртгэл зэрэг мэдээллийг бодит цаг хугацаанд үйлчилгээний төвийн дижитал дэлгэцээс олж харах боломжтой гэж хэллээ.
Дижитал дэлгэцийн нөгөө үзүүрт бүс нутгийн нэгэн тулгуур аж үйлдвэр холбогдож, 19,000 айл өрх, 69,600 малчин, тариачны амьжиргаатай холбоотой байна.
Хорчин зүүн гарын дунд хошуу нь Хятадын томоохон мал аж ахуйн шянь бөгөөд малчид, тариачид энд олон жилийн турш үхэр маллаж ирсэн түүхтэй. Олон жилийн турш айл өрхүүд тархай бутархай суурьшиж, малаа бэлчээрлүүлэн маллаж ирсэн нь үхрийн үүлдрийн гарал үүслийг мөрдөх, чанарыг хянах, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд бэрхшээл учруулж байв.
2019 онд Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам болон Сангийн яамнаас Хорчин зүүн гарын дунд хошууны Үндэсний орчин үеийн хөдөө аж үйлдвэрийн хүрээлэн байгуулахыг баталсан. Аж үйлдвэрийн сүлжээ болон “дижитал үнэмлэх”-ээр дамжуулан тус хөдөө аж үйлдвэрийн хүрээлэн нь малчид, тариачдыг дайчлан, үхэр малладаг жижиг аж ахуйг иргэдийн амьжиргааг дээшлүүлэх томоохон аж үйлдвэр болгон хөгжүүлжээ.
Өнөөдөр тус хөдөө аж үйлдвэрийн хүрээлэн нь стандартчилсан тэжээн үржүүлгийн 18 ферм, нядалгааны болон боловсруулах 15 үйлдвэр, нэг томоохон махны чиглэлийн үхрийн худалдааны зах, махны чиглэлийн үхрийн үржлийн гурван компанийг нэгтгэн, тэжээл, бордоо, тариалалт, үржүүлэг, боловсруулалт, борлуулалтыг хамарсан битүү мөчлөгийн тогтолцоог бий болгож, анхдагч, хоёрдогч, гуравдагч аж үйлдвэрийн гүнзгий уялдааг хангасан махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн бүрэн сүлжээг бүрдүүлсэн байна.
Үүний зэрэгцээ, дижитал чадавхжуулалт нь тархай бутархай мал аж ахуй эрхлэгчдийг нарийвчилсан менежментийн дижитал сүлжээнд нэгтгэж байна. Одоогийн байдлаар тус хүрээлэн 90,000 гаруй махны чиглэлийн үхрийн мөрдөн мөшгөх мэдээллийг бүртгэж, мал аж ахуй эрхлэгч 6,054 айл өрхийг бүртгэжээ. “Ниү Фү Бао” нэртэй программ боловсруулсан бөгөөд үхэр маллаж буй айл өрхүүд үржүүлэг болон өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг хүссэн үедээ бүртгэж, хиймэл оюун ухаанд суурилсан онлайн зөвлөгөө авах боломжтой болж, уламжлалт “Туршлагад суурилсан маллагаа”-г орчин үеийн “Өгөгдөлд суурилсан маллагаа” болгон өөрчилсөн байна.
- Өмнө нь би өөрийн туршлагадаа тулгуурлан мал малладаг байсан. Энэ хөдөө аж үйлдвэрийн хүрээлэн байгуулагдсанаас хойш үнээнд хээлтүүлэг хийх, мал маллах мэргэжлийн сургалт, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хяналт зэрэгт хариуцах тусгай хүнтэй болсон гэж Модон Айл багийн малчин Жан Вэйжянь хэлэхийн зэрэгцээ “Ниү Фү Бао” программыг гаргаж сэтгүүлчдэд үзүүлсэн юм.
Хөдөө аж үйлдвэрийн хүрээлэнгийн үйлчилгээний төвийн захирал Жан Жичян:
- Хөдөө аж үйлдвэрийн хүрээлэнгийн ачаар тус хүрээлэнд хамрагддаг дөрвөн сум, балгасын малчин, тариачдын нэг хүнд ногдох орлого бусад сум, балгасаас 20 орчим хувиар өндөр байна гэж хэллээ.
Ил тод, найдвартай мэдээлэл мөрдөх систем нь махны чиглэлийн үхрийн зах зээлд байр сууриа хадгалах чухал үндэс суурь болдог.
- Дараагийн алхам бол нядалгааны болон боловсруулалтын үе шатанд мэдээлэл мөрдөх боломжийг бий болгож, үхрийн махыг нарийн ангилан, код олгон савласны дараа хэрэглэгчид кодыг уншуулж, бүх мэдээллийг авах боломжтой болгох явдал юм. Ингэснээр Хорчин зүүн гарын дунд хошууны махны чиглэлийн үхрийн зах зээлийн нэмүү өртгийг цаашид нэмэгдүүлнэ гэж Жан Жичян сонирхуулсан юм.
Редактор : Х.АРВИНТАЛ
Зохиогч: ЗОРИГТ, ХҮӨ ШЯОЧИН, ХАО ЖЯЛИ, АЛС, МЭРГЭНБИЛЭГ, ӨНӨБАДРАА
П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой
П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой. Жагсаалтын гишүүд даргадаа үйлчилж намын гишүүдийг хагалгаж байна
Танилц: Нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлалын судалгааны хэлтэсээс ирэх арваннэгдүгээр сараас 2027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Арваннэгдүгээр сар: Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Арванхоёрдугаар сар: Агаарын дундаж температур Баян–Өлгийн, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр сар: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Өвлийн эхэн буюу арваннэгдүгээр сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Харин 12 болон нэгдүгээр саруудад агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас арванхоёрдугаар сард говь болон зүүн аймгуудын нутгаар, нэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Иймд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж болзошгүй байгаа тул зуны хугацаанд хуурайшилт ихтэй байсан болон бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц хангалтгүй бүс нутгуудад өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх шаардлагатайг анхааруулж байна.
Хятад-Монголын шинэ эрчим хүчний автомашины ралли эхэллээ
2026 оны 9-р сарын 6-нд Хятад, Монголын хоорондын хил дамнасан аяллын анхны арга хэмжээ болох "Хятад-Монголын шинэ эрчим хүчний автомашины ралли" Хөххот хотод албан ёсоор гараанаас гарлаа. Хил дамнасан ралли хэлбэрээр зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ нь хоёр улсын байгалийн тогтоц, аж үйлдвэр, эдийн засгийн нөөц бололцоог холбохын зэрэгцээ асар хол зам, олон газар нутгийг туулах тэсвэр тэвчээр шаардсан сорилт болж байна.
Энэхүү арга хэмжээнд Хятад улсын Бээжин, Гирин, Хэнань, Шанхай, Жянсү, Жэжян, Хүбэй, Юньнань, Гүйжөү, Өвөр Монгол зэрэг муж, өөртөө засах орон, хотууд болон Монгол Улсын таван аймгаас 100 гаруй жолооч, 50 гаруй тээврийн хэрэгсэл оролцож байна. Оролцогчид Хөххотоос хил дамнасан аялалд гарах бөгөөд уг аялал нь 12 хоног үргэлжилж, нийт 4000 гаруй километр замыг туулах юм.
Редактор : С. САРАНЧИМЭГ
Хөххотод “оторлосон” тэмээчин айл
Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа баруун хошууны малчин Энхбуян зах зээлээ даган Хөххотод “оторлож ирсэн” нь орчин цагийн малчид цаг үеийнхээ өнгийг дагаж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэн урагшилж буйн бодит жишээ болжээ.
Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа баруун хошууны Алтанцог сумын Наранбулаг багаас Хөххотын Аовэй адууны соёлын суурин орчим “оторлож” ирсэн тэмээчин айлын эзэн Энхбуянтай бид намрын налгар өдрүүдэд уулзсан юм.
- Хөргүүртэй машин өдөр бүр нэг удаа ирдэг. Бид ингэний сүүгээ үүгээр хүргүүлдэг. Зарим хүмүүс өөрсдөө ирж шууд аваад явдаг. Бид энэ оны зургадугаар сард арав гаруй тэмээтэйгээ Хөххотын орчимд ирсэн. Завсрын наймайчин дамжуулахгүйгээр ингэний сүүгээ шууд борлуулдаг болсон байна гэж Энхбуян танилцууллаа.
2019 оны үеэр Энхбуян хүүхдээ Хөххотод сургуульд оруулахаар ирэхдээ Хөххотод олон хүн мөнгөтэй, худалдан авах эрэлттэй хэдий ч шинэ ингэний сүү худалдаж авах газар ховор байгааг анзаарчээ.
“Тэр үед зарим хүн намайг Алшаа, Хөххотын хооронд байнга зорчдогийг мэдээд ингэний сүү захиалж эхэлсэн. Захиалга нь өдөр ирэх тусам нэмэгдсэн” гэж тэрээр ярив.
Ингээд Энхбуян Хөххотын орчимд ингэний сүү борлуулахаар шийджээ. Хэдэн жилийн шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд энэ жил Хөххотын ойролцоох Аовэй адууны соёлын балгасны орчмоос хэсэг нутгийг жилд 60 мянган юаниар түрээслэн авч, мөн 20 гаруй мянган юанийн хөрөнгө оруулалт хийжээ.
“Бид ингээг өдөрт хоёр удаа сааж, өдөрт 30-35 килограмм ингэний сүү борлуулдаг. Мөн Гувийн улаан тэмээ компанитай хамтран ажиллаж, ингэний сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай ингэний сүү Хөххотын Монгол хот зэрэг хэд хэдэн худалдааны газраар дамжин зах зээлд гардаг. Одоогоор ингэний сүүний үйлдвэрлэл захиалгын эрэлтийг хангаж чадахгүй байна” гэж Энхбуян хэллээ.
Өдгөө Энхбуян Хөххотод олон хэрэглэгчтэй болж, хоёр сарын хугацаанд 10 мянга гаруй юанийн үнэ бүхий ингэний сүү борлуулжээ. Үүнээс гадна тэрээр Аовэй адууны соёлын суурины аялал жуулчлалын нөөцийг ашиглан гэр буудал ажиллуулж, зугаа цэнгэлийн төрөл бүрийн боломж бүрдүүлснээр жуулчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх шинэ сонголтыг бий болж байна.
“Хот суурин газрын зах зээл том. Хаашаа харсан ч орлого олох боломж их бий. Өдгөө би ингэний сүүгээ зарахаас гадна тэмээний махтай бууз, хорхог зэрэг Алшаа нутгийн онцлогтой хоол хүнс борлуулж байна. Мөн зургаан тэмээгээ жуулчдад унуулах зэргээр орлогоо нэмэгдүүлж байна” гэж Энхбуян ярив.
Редактор : Б.АРИУХАН
Зохиогч: ГАО ХУНЛЯНЬ, З.НАМАГ
Эх сурвалж : ӨМӨС
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна
Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дүүргийн хөгжлийн чиг хандлагаас яриагаа эхэлье?
-Баянзүрх дүүргийн иргэд нь ая тухтай, аюулгүй орчинд амьдардаг, хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгтээ ойр, ахмад настнууддаа ээлтэй, залуус нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтой дүүрэг болгохыг зорин ажиллаж байна. МАН-ын мөрийн хөтөлбөр, дүүргийнхээ хөгжлийн хөтөлбөрт туссан ажлуудыг бодит ажил болгож, зам, гэрэлтүүлэг, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж гээд иргэдийн өдөр тутамд тулгардаг асуудлыг шийдэхэд анхаарч байна.
Мэдээж бүх асуудлыг нэг дор шийдэж чадахгүй, гэхдээ иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, хамгийн их тулгамдаж байгаа асуудлаас нь эхэлж ажиллах ёстой. Миний хувьд дүүргийн хөгжил гэдэг том барилга барихдаа биш, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт сайжирч, тухтай орчинд амьдарч байгаагаар хэмжигдэнэ гэж боддог.
“Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал-2030” бодлогын баримт бичигт хүний хөгжил, эдийн засгийн өсөлт, ногоон хөгжил, хот байгуулалт, хариуцлагатай засаглалыг гол чиглэлээ болгосон байдаг. Бид энэ зорилгыг иргэдийн өдөр тутмын амьдралтай холбож, зам, дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, ажлын байр нэмэгдүүлэн, ногоон, аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарна. Улс орны ирээдүй болсон хүүхдүүд маань зөв хүмүүжилтэй, эх оронч үзэлтэй байгаасай гэж хүсдэг.
Нийтээрээ ёс зүйтэй, массын боловсролын чанарт анхаарах нь чухал. Бид сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 2020 оноос хойш 20 сургууль, өргөтгөл барих ёстой гэх судалгаа гаргасан. Өнөөдрийн байдлаар найман сургууль шинээр барьж, зургаан сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулсан байна.
Ингэснээр 50-60 хүүхэдтэй анги одоо 35-40 хүүхэдтэй болж ачаалал буурч байна. Эцсийн зорилго бол Баянзүрхэд амьдарч байгаа хүн бүрд хөгжлийн үр өгөөж хүрч, иргэд маань “манай хороо, дүүрэг сайхан болж байна” гэж өөрсдөө мэдэрдэг байх юм.
-Баянзүрх дүүрэгт хийж хэрэгжүүлж буй онцлох ажил, бүтээн байгуулалтууд талаар ярина уу?
-Улаанбаатар хот хэвтээ тэнхлэгийн нийт таван замтай. Бид судалж байгаад Дарь-Эх-Гачуурт чиглэлд хэвтээ тэнхлэгийн нэг шинэ зам ашиглалтад оруулсан. Өөрөөр хэлбэл, төв зам руу орох шаардлагагүйгээр гэр хороолол дундуурх замаар явж Дарь-Эхээс Гачуурт орох боломжтой болж байгаа юм. Мөн Чингэлтэй, Хайлаастаас Гачуурт хүрэх шинэ зам нээсэн. Ирэх жил бид дөрвөн чиглэлд хэвтээ тэнхлэгийн нэг замыг нээх төлөвлөгөөтэй байна. Манай дүүрэгт 1965-2020 он хүртэл нийт 200 гаруй км зам тавьсан байдаг. Бид өнгөрсөн таван жилийн хугацаанд 84 км замыг гэр хороолол дундуур тавьсан байна. Энэ нь гэр хорооллын агаарын бохирдол, тоос тоосонцор, иргэдийн автомашин, эд хөрөнгийг хамгаалах, авто замын ачааллыг бууруулах зэрэг өндөр ач холбогдолтой.
-Танай дүүргийн хувьд төсөв зарцуулалт ямар байгаа вэ?
-Манайх 500 мянган хүн амтай 124 мянга гаруй га талбайг хамардаг. 2026 оны дүүргийн хөрөнгө оруулалтын төвлөрүүлэлт 58 тэрбум төгрөг байна. Дүүрэг олсон орлогоосоо нийслэлийн төсөвт татаас өгдөг. Бид хийх ёстой ажлаа чухлаас нь эрэмбэлж хийхгүй бол төсвийн мөнгө хаанаа ч хүрдэггүй. Харин энэ хөрөнгийг иргэдэд хамгийн их хэрэгтэй ажилд зөв зарцуулах нь бидний үүрэг.
Энэ жил хийгдэх чухал ажлууд бол зам, үер усны эрсдэлтэй бүсэд далан нэмж барих, сургууль цэцэрлэгийн урсгал засварын зардал, дулаалга, нэн шаардлагатай төлөвлөсөн ажлуудын зураг төслийг зохион байгуулах зэрэг байна.
Тухайлбал, 35 дугаар хороонд 2.6 км авто зам барих ажил, Монелын авто замын засвар шинэчлэлтийн ажил хэрэгжиж байна. Нийслэлийн төсөв, улсын төсөв болон бусад санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулж, томоохон ажлуудаа үе шаттай хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлнэ. Бидний баримталж байгаа зарчим бол төсвийн хэмжээ бус, зарцуулсан төгрөг бүр иргэдэд ямар үр өгөөж өгч байгаагаар ажлаа дүгнэх юм. Иргэдийнхээ саналд тулгуурлан ажлаа эрэмбэлж, хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын явцыг нээлттэй мэдээлж, эхлүүлсэн ажлаа чанартай дуусгахад анхаарна.
-Баянзүрх дүүрэгт тулгамдаж буй асуудал юу байна вэ. Хэрхэн шийдэх боломжтой гэж харж байна вэ?
-Баянзүрх дүүрэгт өнөөдөр хүн амын өсөлтөө дагасан сургууль, цэцэрлэгийн хүртээмж, замын түгжрэл, гэр хорооллын дэд бүтэц, агаар, хөрсний бохирдол зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг асуудлууд тулгамдаж байна. Тухайлбал, дүүргийн 2024–2028 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт таван бодлого, 24 зорилго, 108 зорилт тусгасан нь хүний хөгжил, эдийн засаг, ногоон хөгжил, засаглалын асуудлыг цогцоор нь шийдэх зорилготой. Бид эдгээр асуудлыг нэг дор шийднэ гэж амлахаас илүүтэй, хороо бүрийн хэрэгцээг тодорхойлж, сургууль, цэцэрлэг, зам, инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлэн, ажлын хэрэгжилтийг иргэдэд нээлттэй  тайлагнах нь чухал гэж үздэг. Эцсийн зорилго бол иргэд асуудлаа хэлээд өнгөрдөг биш, шийдлийг нь хардаг, амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгох юм.
-Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?
-Өвөлжилтийн бэлтгэл дүүргийн хэмжээнд 90 хувьтай зохион байгуулагдаж байна.
Өнгөрсөн жилээс давс, бодисын нөөц 50 хувиар илүү нөөцөлсөн. Мөн бусад дүүрэг, орон нутгаас манай дүүрэг арай өөр зохицуулалт хийсэн. Нийт 36 хувийн хэвшилд хийж чадах ажлуудыг нь шилжүүлсэн. Ингэснээр цас цэвэрлэгээний ажилд гэхэд км-т гардаг зардлыг л төлж байна. Энэ нь төрөөс тоног төхөөрөмж авах, авто бааз шинэчлэх зардлууд гарахгүй давуу талтай. Ерөнхийдөө өвөлжилтийн бэлтгэл ажил маш сайн хангагдсан.
-Баянзүрх дүүрэгт эрүүл аюулгүй орчныг цогцлоож, ногоон дүүрэг болоход хэрхэн анхаарч байна вэ?
-Баянзүрх дүүргийн ирээдүйг өнөөдрийн асуудлаа шийдээд зогсохгүй, ирэх жилүүдэд үр хүүхэд маань ямар орчинд амьдрах вэ гэдгийг бодож төлөвлөх ёстой гэж хардаг. Дүүргийнхээ дунд хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, зам, дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ ажлын байр, ногоон байгууламж, иргэдийн ая тухтай амьдрах орчинд бодитой хөрөнгө оруулна.
Баянзүрх дүүрэгт өнөөдөр амьдрахад таатай, маргааш үр хүүхэд маань бахархаж амьдрах дүүрэг болгохын төлөө урт хугацааны бодлого, бодит ажил, иргэдийн оролцоог хослуулж ажиллах ёстой.
Миний хувьд эрүүл, аюулгүй орчин гэдэг иргэд маань цэвэр агаараар амьсгалж, хүүхдүүд нь аюулгүй тоглож, гэр бүлийнхэн нь чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлдэг орчин юм. Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал-2030”-д тогтвортой ногоон хөгжил, цогц төлөвлөлттэй хотжилт гэсэн чиглэлийг тусгаж, нийт таван үндсэн зорилго, 36 зорилт дэвшүүлсэн. Цаашид мод тарьж тоог нь нэмэхээс гадна ургуулж, арчилж хамгаалах, хороодын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, хүүхэд, ахмад настнууд аюулгүй зорчих орчныг бүрдүүлэхэд анхаарах ёстой. Бидний зорилго бол ногоон байгууламжийг зөвхөн төвийн гудамжинд биш, айл бүрийн амьдарч буй орчинд хүргэх юм.
-Дүүрэгтээ хэрэгжүүлж буй шинэ санаачилга, хөтөлбөр юу байна вэ. Та дүүргийн иргэдтэйгээ хэрхэн харилцаа холбоо тогтоож, хэр ойр ажилладаг вэ?
-Иргэдтэйгээ уулзаж, хороо бүрээр орж, хүмүүсийн өдөр тутамд тулгарч байгаа асуудлыг өөрсдөөс нь сонсох нь хамгийн чухал гэж үздэг. “Дүүргийн Засаг дарга сонсож байна” иргэдтэй хийх уулзалтыг сард нэг удаа 40-50 хүнтэй хийдэг. Бусад үед бол тусдаа уулзалтын өдөр байхгүй, ирсэн хүмүүстэй боломжоороо уулзаж, ярилцаад явдаг. Манай дүүргийн нэг хороо гэхэд дээд тал нь 28 мянган хүн амтай байна. Энэ нь бараг нэг аймгийн хүн амтай дүйцэж байгаа юм.
Хамгийн бага хүн амтай нь гэхэд 8-9 мянга. Хүн бүрд хүрч ажиллах боломжгүй учраас иргэдийн санал гомдлыг хүлээн авах хэд хэдэн төрлийн сувагтай болж, ирсэн санал хүсэлт бүрд хариу өгөх, газар дээр нь очиж ажиллан шийдэх боломжийг эрэлхийлж ажиллахыг зорьдог.
Мэдээж 43 хорооны бүх асуудлыг нэг дор шийдэх боломжгүй ч иргэдийн хэлсэн саналыг орхигдуулахгүй, ямар асуудлыг хэзээ, хэрхэн шийдвэрлэх боломжтойгоо нээлттэй хэлж, хэрэгжилтийг нь эргэж мэдээлэх ёстой гэж боддог. Цаашдаа иргэдтэйгээ уулзах уулзалтыг илүү үр дүнтэй болгож, цахим сувгаар ирүүлсэн санал, хүсэлтэд шуурхай хариу өгч, хороо бүрийн тулгамдсан асуудлыг хөгжлийн төлөвлөгөө, төсөвтэйгөө уялдуулж ажиллахыг зорьж байна. Миний хувьд иргэдтэй ойр ажиллана гэдэг олон уулзалт хийснээр биш, иргэдийн хэлсэн үг ажил болон хэрэгжиж, асуудал нь шийдэгдсэнээр хэмжигдэнэ. Баянзүрх дүүргийн иргэн бүр дүүргийнхээ хөгжилд дуу хоолойгоо хүргэж, гарч буй өөрчлөлтийг өөрийн амьдрал дээр мэдэрдэг болоосой гэж хүсч ажиллаж байна.
Ч.БЯМБАХАЖИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пап Леогийн уушгины хорт хавдрын онош батлагджээ
ВАТИКАН, 2026 оны аравдугаар сарын 14 /TASS/. Ромын Пап XIV Леогийн уушгинд үүссэн хорт хавдрыг мэс заслын аргаар авсан тухай түүнд мэс засал хийж, эмчилгээг нь хариуцаж буй эмч нар болох Стефано Маргаритор, Луижи Карбоне нар мэдэгджээ.
“Мэс заслын өмнөх шинжилгээний хариуд үндэслэн таамаглаж байсанчлан, эдийн яаралтай шинжилгээгээр уушгины булчирхайлаг хучуур эдээс үүсдэг хорт хавдар болох аденокарцинома болох нь батлагдсан” гэж эмч нарын мэдэгдэлд дурдсан байна.
Дурангийн мэс заслын аргаар түүний баруун уушгины доод хэсгийг авсан байна. Өдгөө 71 настай Пап ламд хийсэн мэс засал гурав орчим цаг үргэлжилжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Зөрчлийн тоо 1.4 дахин өсөж, 202 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд 2026 оны III улирлын байдлаар нийт 7,415,455 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 1.4 дахин өссөн үзүүлэлт болжээ.
Бүртгэгдсэн зөрчлийн 89.8 хувь нь нийслэлд, үлдсэн 10.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нийт бүртгэгдсэн зөрчлийн 99.6 хувьд цагдаагийн байгууллага, 0.4 хувьд Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн байгууллага, Нийгмийн даатгал, Татвар болон бусад эрх бүхий байгууллага хэрэгжүүлжээ.
Нийт зөрчлийн 98.5 хувийг газар дээр нь шийдвэрлэжээ
Бүртгэгдсэн нийт зөрчлийн 7,301,026 буюу 98.5 хувьд нь газар дээр нь хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан байна.
Харин 69,174 буюу 0.9 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар, 5,992 буюу 0.1 хувьд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулжээ. Мөн 39,263 буюу 0.5 хувийг шүүхээр шийдвэрлэсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 7,100,262 хүн, 302,226 хуулийн этгээдэд нийт 202 тэрбум 354 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Үүнээс 110 тэрбум 637 сая төгрөг буюу 54.7 хувь нь төлөгдсөн байна.
“Танхайрах” зөрчил 33.8 хувиар нэмэгджээ
Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэд хэдэн төрлийн зөрчил өссөн байна.
Тухайлбал:
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 7,193,198 буюу 1.3 дахин;
“Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих” зөрчил 26,797 буюу 22.9 дахин;
“Танхайрах” зөрчил 10,440 буюу 33.8 хувиар тус тус өсжээ.
Харин зарим төрлийн зөрчил буурсан байна. Үүнд:
“Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” зөрчил 95,829 буюу 23.2 хувиар;
“Автотээврийн тухай хууль зөрчих” зөрчил 25,549 буюу 3.1 хувиар;
“Хүний биед халдах” зөрчил 8,488 буюу 40.8 хувиар;
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 7,164 буюу 25.2 хувиар;
“Автозам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах” зөрчил 2,546 буюу 72.5 хувиар тус тус буурсан байна.
Сэрэмжлүүлэг: СБД-ийн 20-р хороо, СХД-ийн 21-р хорооны оршин суугчид болгоомжтой байна уу
Өнгөрсөн шөнө 01.00 цаг орчимд БЗД-ийн 35-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн амны Бурхант хошуунд орж ирсэн хүрэн баавгай айлын гэр рүү халдсан хэрэг гарсан. Улмаар 50 настай эрэгтэй газар дээрээ нас барж, 40 настай эмэгтэй хүнд гэмтэлтэй ГССҮТ-д эмчлүүлж байна.
Хэрэг гарсан БЗД-ийн 35-р хороо нь СБД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэртэй залгаа бөгөөд дээд эхээрээ СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэртэй залгаа аж.
Тиймээс дээрх хороонуудаар баавгай дамжин гүйх магадлал өндөр тул оршин суугчдыг сэрэмжтэй байхыг холбогдох газраас анхааруулж байна. Баавгайг одоогоор олоогүй бөгөөд эрэн хайх ажиллагааг хүч нэмэн үргэлжлүүлж байна.
Аймгууд өвөлд бэлэн үү
Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.
Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр: Аравдугаар сарын 20-н гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил дуусна
-Бид өвөлжилтийн бэлтгэлд170 гаруй ажил төлөвлөж, одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Эдгээрээс эрчим хүч, инженерийн байгууламж, дэд бүтэцтэй холбоотой өвөлжилтийн бэлтгэл ажлууд бага зэрэг удаашралтай явагдаж байна. Хадлан, ургац хураалт зэрэг ХАА-н бэлтгэл ажлууд 80 орчим хувьтай явж байна. Аравдугаар сарын 20-н гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, дуусна.
Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажилд орон нутгийн төсвөөс 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Мөн 27 орчим тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт болон урсгал зардлаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаад явж байна.
Мөн халаалтын асуудлыг шийдэх, дулаан хангамжийн хүртээмжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Халаалт муутай орон сууцуудын халаалтыг сайжруулах, нөхцөл байдалтай танилцах, төсвийн ажлуудыг өнгөрсөн жил хийсэн. Үүний үр дүнд энэ өвөл эдгээр асуудал шийдэгдэж, харьцангуй сайжирсан нь ажиглагдаж байгаа. Манай аймаг 50 жилийн настай учраас насжилт өндөр болсон байр, сууцууд их байдаг. Эдгээр нь дулаан алдагдал ихтэй учраас үе шаттайгаар шинэчлэх засварлах ажлуудыг хийж байна.
Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн н.Цэрэнханд: Хүнс тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд 100 сая төгрөг төсөвлөсөн
-Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилт есдүгээр сарын 25-ны байдлаар 80.2 хувьтай байна. Төв суурин газрын өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажил 88.7 хувьтай байгаа. ХХАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэл 78.7 хувьтай байна. ХХАА-н салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн хүрээнд хүнс тэжээлийн аюулгүй нөөц бэлтгэхэд 100 сая төгрөг, хаврын улирлын иргэдийн хэрэгцээнд зориулсан махны нөөц бэлтгэхэд 100 сая төгрөг төсөвлөсөн. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сум орон нутгийн аюулгүйн нөөцийг хангалттай хэмжээнд бэлтгэдэг болсон. Малчдын хувьд өвс тэжээлийн нөөцөө сайтар бэлтгэж, хувийн бэлтгэлээ сайн хангавал өвлийг хохирол багатай давах дүр зураг ажиглагдаж байна.
Хөвсгөл аймгийн ХХАА-н газрын дарга Г.Баттулга: Нийт хадлангийн 50 гаруй хувийг бэлтгэсэн
Манай аймаг өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу аймгийн Засаг даргын захирамж гарч, хэрэгжилтийг хангаад явж байна. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малчид иргэдийн хэрэглэх хадлан тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд хадгалах хадлан тэжээл гээд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаад явж байна.
Өнөөдрийн байдлаар 23 сум, нэг тосгонд малчид иргэдийн түвшинд 249 мянган тонн байгалийн хадлан тэжээл бэлтгэх даалгаврыг сум бүрд малын тоотой нь харьцуулж гаргасан байгаа. 249 мянган тонн байгалийн хадлангаас 142 мянган тонн хадлан буюу нийт бэлтгэх ёстой хадлангийнхаа 50 гаруй хувийг бэлтгээд байна.
Өвс тэжээлийн хангамж, бэлтгэлийн хувьд 51.9 хувьд хүрсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажлын нийт гүйцэтгэл аравдугаар сарын 20-н гэхэд гарна. Хадлан тэжээлийг нутаг орноосоо, зарим хэсгийг нь зах зээлээс худалдан авах байдлаар бэлтгэдэг. Сумдын аюулгүй байдлын түвшинд авах ёстой тэжээлийнхээ 30 гаруй хувийг бэлтгээд явж байна.
Ургац хураалтын хувьд Хөвсгөл аймаг есдүгээр сарын 28-ны байдлаар 9082 га талбайгаас 14755 тонн буюу 46.7 тонн ургац хураасан байна. Үүнээс 8237 га талбайгаас 10659 тонн буюу 50.7 хувийн улаан буудай хураасан. Бусад үр тариа 402 га талбайгаас 394 тонныг авсан байна.
Төмс 123 га талбайгаас 1115 тонныг хураан авсан буюу 48 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Цаашдаа ургац хураалт, хадлан бэлтгэлийн ажил үргэлжлээд явна. Манай аймгийн хувьд 23 сум, нэг тосгонтой. Өвөл цаг агаарын аюултай үзэгдлээс шалтгаалан зам даваа хаагддаг, цаг их ордог, шуурдаг. Энэ байдлыг бид тодорхойлж аймгийн аюулгүйн нөөцийг бэлтгэж байна. Тухайлбал, Улаан-Уул суманд тодорхой хэмжээний өвс тэжээл байршуулах ажлыг зохион байгуулж байгаа.
Ч.БЯМБАХАЖИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин