Эдийн засаг - Bayanzurkh.nutag.mn
НӨАТ-ын буцаан олголт шинэ шат руу шилжих үү, сонгуулийн өмнөх шоу болоод өнгөрөх үү
Монгол Улсад нэмүү өртгийн албан татварын буцаан олголтын тогтолцоо 2016 онд E-barimt систем нэвтэрснээр бодитоор хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед Татварын ерөнхий газар-аас уг системийг танилцуулахдаа далд эдийн засгийг бууруулах, худалдаа үйлчилгээний орлогыг бүрэн бүртгэлжүүлэх зорилготой гэж тодорхойлж байв. Өөрөөр хэлбэл, иргэдэд мөнгөн урамшуулал өгөх нь эцсийн зорилго бус, татварын сахилга батыг сайжруулах “хөшүүрэг” байсан юм. Энэ хүрээнд НӨАТ-ын 10 хувийн татвараас 2 хувийг нь буцаан олгож эхэлсэн. Худалдан авалтын үнийн дүнгийн 2 хувь гэсэн үг. Анхны жилүүдэд баримт бүртгэл эрс нэмэгдэж, систем үр дүнгээ өгч буйг албаныхан онцолдог байв. Гэвч эдийн засгийн орчин өөрчлөгдөж, инфляц өсөж, өрхийн сарын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр 2 хувийн буцаан олголт бодит дэмжлэг болж чадахгүй байна гэсэн шүүмжлэл нэмэгдсэн.
Нөгөө талаас Сангийн яамны төсвийн бүтэц НӨАТ-аас өндөр хамааралтай хэвээр байгаа тул буцаан олголтыг огцом нэмэгдүүлэх нь төсвийн орлогын тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй гэсэн болгоомжлол ч дагалдаж ирсэн билээ. Ийм нөхцөлд 2026 оноос 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад шингэсэн НӨАТ-ын 50 хувийг буцаан олгох зохицуулалт яригдаж эхэлсэн нь бодлогын дараагийн шат руу шилжиж буй дохио боллоо. “50 хувь” гэх тоо анхаарал татам сонсогдож байгаа ч энэ нь нийт үнийн дүнгийн тал биш, харин 10 хувийн НӨАТ-ын тал буюу 5 хувийг буцаана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 1 сая төгрөгийн худалдан авалтад шингэсэн 100 мянган төгрөгийн НӨАТ-аас 50 мянгыг буцааж олгоно. Ингэснээр бодит буцаан олголт 2 хувиас 5 хувь болж өсөх тооцоо гарч байна.
Эдийн засагч Б.Энхтүвшин энэ өөрчлөлтийг “урамшууллын механизмыг хүчтэй болгох оролдлого” гэж тодорхойлсон юм. Тэрбээр “Буцаан олголтын хувь нэмэгдэх нь баримт бүртгэх идэвхийг өсгөнө. Гэхдээ үүнийг халамжийн бодлого гэж ойлгож болохгүй. 5 хувь бол хэрэглээний нийт зардалтай харьцуулахад том дэмжлэг биш шүү дээ. Харин бүртгэлийн сахилга сайжрах эсэх нь гол шалгуур” хэмээн онцолсон юм. Түүний тайлбараар, сар бүр 1 сая төгрөгийн хэрэглээтэй өрх өмнө нь 20 мянган төгрөг буцааж авдаг байсан бол шинэ зохицуулалтаар 50 мянгыг авах боломжтой болно. Өсөлт байгаа ч 1 саяас давсан хэрэглээнд нэмэлт урамшуулал үүсэхгүй тул дунд болон өндөр хэрэглээтэй өрхөд нөлөө нь хязгаарлагдмал хэвээр байна.
Ингэж татварын сахилгын зорилгоор эхэлсэн бодлого хэрэглэгчдэд илүү мэдрэгдэх хэлбэр рүү шилжиж буй энэ цаг хугацаа 2027 оны УИХ-ын сонгуультай давхцаж байгаа нь иргэдийн анхаарлыг татаад байгаа юм. Иргэдийн дунд “Сонгуулийн өмнөх жилүүдэд иргэдийн орлогод шууд нөлөөлөх шийдвэрүүд идэвхждэг жишиг бий. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн бодлого мөн ч цаг хугацааны хувьд сонгогчдод эерэг дохио өгөх давхар үр нөлөөтэй” гэсэн байр суурийг илэрхийллээ. Гэхдээ тэрбээр бодлогын жинхэнэ үнэлгээ нь улс төрийн тайлбар бус, хэрэгжилтийн бодит үр дүнгээр хэмжигдэх ёстой гэлээ.
Ийнхүү 2016 онд далд эдийн засгийг ил болгох зорилгоор эхэлсэн НӨАТ-ын буцаан олголтын систем 2026 оноос илүү өндөр хувьтай шатанд шилжих гэж байна. 2 хувиас 5 хувь хүртэл өсөх нь тодорхой ахиц боловч өрхийн нийт хэрэглээтэй харьцуулахад хязгаарлагдмал хэвээр аж. Харин энэ өөрчлөлт баримт бүртгэлийг бодитоор нэмэгдүүлж, татварын суурийг өргөжүүлж чадвал урт хугацаанд эдийн засгийн үр өгөөж бий болох боломжтой. Эсрэгээрээ төсвийн дарамт нэмэгдэж, улс төрийн мөчлөгтэй уялдсан богино хугацааны шийдвэр болж хувирвал үр нөлөө нь түр зуурынх байх магадлалтай байна. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтын шинэ шат нь бодлогын гүн шинэчлэл үү, эсвэл сонгуулийн өмнөх мэдрэгдэх дохио юу гэдгийг ирэх хоёр жилийн бодит статистик, төсвийн үзүүлэлт, далд эдийн засгийн өөрчлөлт л эцэслэн харуулах ажээ.
Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын голч цалин ₮2.2 сая байна
Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын голч цалин өнгөрсөн оны IV улирлын байдлаар хоёр сая 229 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо тайлагналаа. Энэ нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 448 мянган төгрөгөөр буюу 25 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны 4 дүгээр улиралд 52.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 787.4 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо 2023 оны мөн үеийнхээс 1.6 мянгаар нэмэгджээ. Харин ажиллагсдын тоо 2023 оны мөн үеийнхээс 16.3 мянгаар нэмэгдсэн байна.
НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт ажиллагчдын 116.2 мянга нь боловсролын, 110.9 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 81.9 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын нийгмийн хамгааллын, 72 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн, 49.9мянга нь барилгын, 49.5 мянга нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн, 49.2 мянга нь тээвэр, агуулахын, 46.5 мянга нь уул уурхай, олборлолтын, 30.1 мянга нь санхүүгийн болон даатгалын, 27.9 мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх, 153.4 мянга нь бусад салбарын ажиллагсад байна.
Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалингаар уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын цалин хамгийн их 5.4 сая төгрөг болжээ. Энэ нь улсын дунджаас 2 дахин их байна. Харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагсдын цалин 1.7 сая төгрөг улсын дунджаас 1.6 дахин бага байна.
Бодит цалинг салбараар 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн болон уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх 2.3-8.4 хувиар буурчээ. Харин бусад салбарынх 8.9-27.7 хувиар нэмэгджээ. Үүний дотор ус хангамж, бохир ус, хог хаягдал, үйлчилгээний бусад салбар, хүн хөлслөн ажиллуулах өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 20.2-27.7 хувиар нэмэгджээ.
Ажиллагсдын тоог цалингийн бүлгээр нийт даатгуулагчийн дотор 2-3 сая төгрөгийн цалинтай ажиллагсдын эзлэх хувь хамгийн их буюу 25.8 хувь , харин 550.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагсдын эзлэх хувь 2.4 хамгийн бага байна. Энэ улирлын дүнг 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.5 сая төгрөгөөс дээш цалинтай даатгуулагчийн дүнд эзлэх хувь 8.1 нэгж хувиар их байна.
Мөн 550.0 мянган төгрөг хүртэлх цалинтай даатгуулагчийн хувь 7.8 нэгж хувиар буурчээ Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин тухайн байгууллагын ажиллагсдын тооноос шууд хамааралтай аж.
Улаанбаатар хотод ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин 2.8 сая байгаа нь улсын дунджаас 83.8 мянган төгрөгөөр их бол баруун бүсэд хамгийн бага буюу 2.2 сая болж, улсын дунджаас 477.6 мянган төгрөгөөр бага байна
Байгууллагын хариуцлагын хэлбэрээрээ төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагсдын сарын дундаж цалин 3.2 сая төгрөг, хувьцаат компанид ажиллагсдынх 3 сая төгрөг, төсөвт байгууллагын ажиллагчдынх 2.7 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 18.2-574.1 мянган төгрөгөөр их, бусад байгууллагынх 55.8-1263.3 мянган төгрөгөөр бага гэжээ. Төсөвт байгууллагад ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 690 мянган төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 528 мянган төгрөгөөр нэмэгджээ. Дундаж цалин эрэгтэйчүүдийнх 2.9 сая, эмэгтэйчүүдийнх 2.4 сая төгрөг байна. Эрэгтэй, эмэгтэй ажиллагсдын дундаж цалингийн зөрүү 2024 оны 4 дүгээр улиралд 2023 оны мөн үеийнхээс 2.7 нэгж хувиар буурчээ.
Мөн нөхөрлөл, хоршоонд ажиллагч эмэгтэйгүйчүүдийнх эрэгтэйчүүдийнхээс 19.4-28.9 хувиар их, бусад хариуцлагын хэлбэрийн хувьд эрэгтэйчүүдийнх эмэгтэйчүүдээс 6.3-23.5 хувиар их байгаа юм. Менежерийн ажил, мэргэжилтэй ажиллагсдын сарын дундаж цалин хамгийн их 3.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 589.6 мянгаар их, ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 1.5 сая төгрөг улсын дунджаас 1.2 сая төгрөгөөр бага байна.
ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ
Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам бараг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох байсан ч Монголын тал өргөн царигтай төмөр зам барьсан. Мөн олон нийтийн дунд зарим хэсэг нь "Танк орж ирэх гэж байна", "Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ" гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд орсон. Үүний улмаас бид ямар хэмжээний боломжийг алдсан бэ гэдэг нь асуудал дагуулаад буй.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ "Төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын талаар 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн.
Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэнэ" гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл бид 2015-2024 оны хооронд буюу сүүлийн 10 жилд Монгол Улс хэчнээн хэмжээний нүүрсийг экспортод гаргасан талаарх мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын эх сурвалжтайгаар хүргэж байна. Тодруулбал,
-2015 онд 14.4 сая тонн байсан нүүрсний экспорт 2023 онд 69.6 саян тоннд хүрчээ-
2015 онд 14.4 сая тонн, 2016 онд 25.6 сая, 2017 онд 33.0 сая, 2018 онд 35.8 сая, 2019 онд 36.5 сая, 2020 онд 28.6 сая, 2021 онд 15.7 сая, 2022 онд 31.7 сая, 2023 онд 69.6 сая, 2024 оны 12-р сарын 1-ний байдлаар 74.2 сая тонн нүүрсийг экспортолсон байна.
Өөрөөр хэлбэл, нийт 365.1 сая тонн экспортолсон гэсэн үг. Хэрвээ сайд Ц.Туваан хэлсэн 232 сая тонн нүүрсийг экспортолж чадсан бол нийт 597.1 сая тонн нүүрс экспортлох боломж байжээ.
2025 онд ахмад настны тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлнэ
Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 510 мянган иргэн тэтгэвэр авдаг байна. Тэдгээр ахмад настны тэтгэврийн дундаж өнөөдөр 826.2 мянган төгрөг байна. УИХ-аас 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан бөгөөд тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэхээр заасан. Иймээс 510 мянган иргэний тэтгэврийг 6 хувиар тооцон нэмэгдүүлэхээр дунджаар 875.8 мянган төгрөг болох тооцоо гарчээ.
Ард иргэдээ татварын дарамтаас салгана гэж гарч ирсэн гишүүд одоо хэлсэн үгэндээ хүрч ажлаа эхлүүл
Сонгуулиар иргэдийг гоё сайхан үгээр хуурч байгаад саналыг нь авдаг. Аваад төрд гарч ирээд хулгай, луйвар хийж, хийж буудаг хуучин улс төрийн бохир арга ард хоцорсон. Энэ системээр явах л юм бол хоёр алхахгүй баригдаж, шоронд орно.
Ийм хүнийг монголчууд дахиж хэзээ ч сонгохгүй нь ойлгомжтой. Сонгох битгий хэл дахиж төрд ажиллах, түмэн олонтой уулзах эрхгүй болтол нь иргэд, сонгогчид тэр хүнийг “нүд үзүүрлэнэ”. Ард түмний энэхүү хариуцлагаас хэн ч айдаг болсон цаг. Тиймээс юу хийнэ гэж гарч ирсэн. Юуг амлаж саналыг нь авсан. Тэр бүхнээ та бүхэн хийхээс өөр аргагүй.
Сая ес дэх удаагийн УИХ-ын сонгууль болж, анхны гэх тодотголтой 126 гишүүнтэй парламент бүрдлээ. УИХ-ын даргаа томиллоо. Засгийн газрын тэргүүнээ сонголоо. Ерөнхий сайд нь танхимын сайдуудаа, бүтцээ ч тодорхой болгоод ажлаа эхлүүллээ. Наадам болоод дууслаа. Одоо бүгд ажлаа хийж эхлэх цаг. Ард түмэн амралт зугаалга, найр наадам гээд явж болно. Харин анхны 126 гишүүнтэй парламент болон хамтарч Засгийн газар байгуулсан нам, улстөрчдөд амрах эрх үнэндээ байхгүй. Та нарын төр барих хугацаа богино. Тиймээс сонгуулиар юу юу амлаж байлаа, тэрийгээ одооноос хийж эхэлмээр байна. Та нарын ихэнх нь аж ахуйн нэгжүүдийн бизнес хийх орчинг сайжруулна, иргэдээ татварын дарамтаас салгана, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулна гэж амласан. Бизнесийн эрх чөлөөг бодитой бий болгоно гэсэн амлалт сонгуульд оролцсон бүх нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан байсан. Тиймээс та нарын зорилго, хийх ажил чинь тодорхой байна. Хийхээс өөр гарцгүй ажлаа хойш тавьж байхаар одооноос бодлогын хувьд цэгцлэх ажлуудаа эхлэх хэрэгтэй. Жилийн орлого нь 50 саяас дээш орлоготой аж ахуйн нэгж байлаа гэж бодъё. Тэгвэл тэр байгууллага НӨАТ-ын 10 хувиа төлнө.
Энэ оны эхнээс үйлчилгээний салбарын ААН-ийн нийслэлийн татварын борлуулалтын буюу зах зээлийн үнийн хоёр хувь хүртэл нэмэгдүүлсэн. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж цалингийн орлоготой иргэн бүр хүн амын албан татвар цалингийн 10 хувь төлдөг байсан. Харин 2019 оноос татварыг шаталсан байдлаар зохицуулах болж цалингийн 20 хувь хүртэл төлдөг болсон. Нийгмийн даатгалын шимтгэлд 26 хувийг, хадгаламж бүрээс 10 хувь, бараа үйлчилгээ авах бүрт 10 хувийн нэмүү өртгийн албан татвар төлж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсад иргэн ажиллаж амьдарсныхаа төлөө дээрх татваруудыг төлж байгаа. Манайд татварын дарамтаас болж найман мянга гаруй аж ахуйн нэгж хаалгаа барьсан гэсэн судалгаа байдаг. Нөгөөтэйгүүр манай улсын жил бүрийн төсвийн татварын орлого хэд дахин хувиар нэмэгдэг. Тухайлбал, өнгөрсөн онд
татварын орлого 18 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өмнөх оноосоо бараг 50 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Татварын орлого нь
ингэж огцом нэмэгддэг улс манайхаас өөр байхгүй л болов уу гэдгийг эдийн засагчид хэлж байна.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор М.Саруултөгс “Монголын
татварын өнөөгийн байдлыг тодорхойлохын тулд сүүлийн 30 жилд хэрэгжүүлж буй татварын бодлогын нөлөөллийг тодорхойлох
ёстой. Энэ хугацаанд долоон удаа татварын шинэчлэл хийж. Уг нөлөөллөөр Монгол Улсын төсвийн 80 гаруй хувийг татварын орлого бүрдүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, ААН-ийн албан
татвар, НӨАТ, хувь хүний орлогын албан татвар, НДШ төсвийн гол орлого болдог. Эдгээр татвар нь бизнес эрхлэгчдэд мөнгөн урсгалд нөлөөлөхүйц татвар болсон. Иймээс татварын бодлогоо тогтвортой байлгаж бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй” гэж хэвлэлд ярилцлага өгч. Үүнээс харвал татварын дарамт асар их байгаа. Энэ дарамт бизнес эрхлэгчдийн мөнгөний урсгал буюу үйл ажиллагаанд нь шууд нөлөөлдөг болсныг илтгэж байна. Хар ухаанаар бодоход хүн ажиллаж, хөдөлмөрлөж мөнгөтэй болно. Тэрхүү мөнгөө бизнестээ эргэлдүүлнэ. Ингэж байж ашиг хүртэнэ.
Харин тэрхүү ашгийнхаа багахан хувийг төрд өгдөг. Өөрөөр хэлбэл, ашгаасаа татвар төлнө гэсэн үг. Гэтэл манай улсад ашигтай ч бай, ашиггүй ч бай үйл ажиллагаа явуулсан л бол татвар төлдөг бодлого үйлчилж байгааг л татварын дарамт гээд байгаа юм. Тиймээс эдгээр асуудлыг шийднэ, иргэд, аж ахуйн нэгжүүдийг татварын дарамтаас салгаж, бизнес эрхлэх боломжийг чөлөөтэй болгож өгнө гэж амлаж, ярьж гарч ирсэн гишүүд та бүхэн одоо хэлсэндээ хүрч ажлаа эхлүүлэх цаг болсон. Саяны сонгуулиар Ардын намын мөрийн хөтөлбөрт ААНОАТ-ыг таван хувь болгож бууруулна гэж зааж. Мөн НӨАТ-ын хуулийн шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлнэ гэсэн. Харин Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт мөн НӨАТ-ын хуулийг шинэчлэнэ гэжээ. Түүнчлэн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй гэсэн байна. Ерөнхийдөө саяны сонгуульд өрсөлдсөн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт татвартай холбоотой заалтууд адилхан байна. Тиймээс та бүхний зорилго нэг байна гэсэн үг. Зорилго нь тодорхой байхад татварын дарамтаа хазаарлах эрх зүйн орчноо нэн яаралтай боловсруулахад яг юу саад болоод байна вэ. Хэнийг хараад, ямар цаг үеийг хүлээгээд сууна вэ, гишүүд ээ. Та нарт хууль санаачлах бүрэн эрх бий. Хуулийг өөрчлөх ч эрх бий. Хууль тогтоох гол ажлаа хийцгээ. Хэдий болтол ордоныхоо сандал суудал, өрөө, цонхтойгоо ноцолдох вэ. Хэдий болтол гишүүн болсон баяраа тэмдэглэж, үүгээр, түүгээр найр наадамд оролцож явах вэ. Та нарын амласан татварын амлалт ард түмэнд ус агаар мэт хэрэгтэй байна.
Цаг хугацааны хувьд нэг хоногийн өмнө ч болтугай татварын дарамтаас салах гэж ард түмэн чинь тэсгэл алдаж хүлээж байна. Тиймээс энэ намрын чуулганаар татвартай холбоотой, бизнес эрхлэгч нараа дэмжсэн, ажил хийх хүн бүрийн урам зоригийг бадраасан хуулиа батлаад явцгаа. Тэгвэл ард түмэн та нарыг амласнаа биелүүлдэг гэж итгэнэ. Ард түмэн улстөрчдөд, улс төрийн намд итгэснээр төрд итгэх итгэл нэмэгдэнэ. Төрөө хүндэтгэнэ. Энэхүү хүндэтгэл олшрох тусам хуулиа мөрддөг болно. Хуулиа хэрэгжүүлдэг болно. Хуулийг хүн бүхэн хэрэгжүүлж эхэлснээр нийгэмд шударга ёс тогтоно. Шударга ёсны цаана тэгш эрх, эрх чөлөө, нөгөө ардчилал бодитой сэргэнэ. Үүнийг л улс орны цэцэглэн хөгжилт гэж хэлээд байгаа биз дээ.
Нэгнээсээ цэцэглэн ургасаар хөгжлийн замналдаа орно. Тиймээс эрхэм УИХ-ын гишүүд ээ ажлаа хийцгээ. Амласнаа яг одооноос хэрэгжүүлцгээ. Та нарын шийдвэр, өөрчлөлтийг хүлээсэн амь тэмцсэн аж ахуйн нэгжүүд Монголд олон байна шүү…
Э.МӨНХТҮВШИН
Биткойн гэж юу вэ? үл мэдэгдэх төлбөрийн анхны криптовалют
Биткойныг гаргахад аль ч улсын Төв банк болон бусад мөнгөний зохицуулагч нар оролцдоггүй анхны криптовалют юм. Оролцогчдын хоорондох хөрөнгө, харилцан төлбөр тооцооны асуудлыг санхүүгийн системээс хараат бус байдлыг хангах тусгай шифрлэлтийн алгоритм ашиглан гүйцэтгэдэг.
Бодит мөнгөний өөр хувилбарын үүсэлт
Орчин үеийн төлбөрийн системийг сонирхож буй олон интернет хэрэглэгчид Биткойнгэж юу вэ? Энэхүү дижитал валют нь бусад криптовалютуудын нэгэн адил тусгай блокчейн технологи дээр суурилдаг бөгөөд энэ нь нэг сүлжээг бүрдүүлдэг өөр өөр компьютер дээр өгөгдлийг шифрлэх, хадгалах явдал юм. Энгийнээр хэлбэл, энэ нь хэрэглэгчдийн хооронд хийгдсэн гүйлгээний талаарх мэдээллийг агуулсан бүрэн төвлөрсөн бус мэдээллийн сан юм.
Энгийн мөнгөнөөс өөр хувилбарыг анх удаа Сатоши Накамото хэмээх нууц нэртэй интернэт хэрэглэгч санал болгов. Криптовалютыг бий болгох ажил 2009 онд дууссан. Эхний блок үүсгэсний дараа ердөө 50 биткойн гаргасан. Зохиогч нь нийт эзлэхүүний тавны нэгийг Америк програмист руу илгээжээ. Мөн тэр онд мөнгөн тэмдэгтийн албан ёсны анхны солилцоо явагдсан.
Эхний бодит бүтээгдэхүүнийг 10 мянган биткойноор худалдаж авсан. Энэ нь хүргэлтийг оруулаад хоёр пиццаны төлбөрийг төлөхөд хангалттай байсан. 2009 оны намар криптовалютын ханш нэгж криптовалют тутамд ердөө 0,0008 доллар байсан. Гэсэн хэдий ч нөхцөл байдал эрс өөрчлөгдөж эхлэв. Хоёр жилийн дотор 1 биткойн нэг доллартай тэнцэж байсан бол 2023 оны намар гэхэд 25 мянга орчим долларын үнэтэй болсон.
Лавлагаа! Эхний криптовалютын нэр нь Bit ба Coin гэсэн хоёр англи үгийн хослолоос гаралтай. Тэдгээрийн эхнийх нь дамжуулагдсан мэдээллийн нэгжийг, хоёр дахь нь мөнгөний нэгжийг (энэ тохиолдолд зоос) илэрхийлдэг.
Төлбөрийн системийн үйл ажиллагааны онцлогууд ба зарчим
Бодит хөрөнгийн эх үүсвэр нь бусад валют, ашигт малтмал болон бусад хэлбэрийн хөрөнгөд суурилсан байж болно. Энэ нь биткойны хувьд хамаарахгүй бөгөөд ханш нь чөлөөт эргэлтэд зориулж гаргасан нэгжийн тоог (21 саяас ихгүй нэгж), түүнчлэн ялгаруулах үйл явцын нарийн төвөгтэй байдлыг хязгаарлах замаар хадгалагддаг.
Шинэ биткойнууд майнинг гэж нэрлэдэг тусгай үйл явцын үр дүнд гарч ирдэг. Өмнөх үйл ажиллагааны талаарх мэдээллийг агуулсан блокчэйнд шинэ гүйлгээний холбоос нэмэгддэг. Энэ үйл явцад оролцсон хэрэглэгч цахим зоосны хэлбэрээр шагнал авдаг.
Биткойн олборлох үйл явцын мөн чанар нь нарийн төвөгтэй математик тооцоолол хийх явдал юм. Энэ нь шагнал авахыг хүссэн хэрэглэгчийн компьютер дээр суулгасан тусгай програм хангамжийг шаарддаг. Зөвхөн майнингийн тусламжтайгаар хийсэн гүйлгээний талаарх мэдээллийг хадгалахаас гадна төвлөрлийг сааруулах, блокуудыг өгөгдлийг орлуулахаас хамгаалах боломжтой.
Биткойныг төлбөр тооцоонд ашиглахын ашиг тус
Хамгийн алдартай криптовалютуудын нэг болох биткойн нь бодит мөнгөнөөс хэд хэдэн илүү давуу талуудтай.
Гүйлгээний өндөр хурд, бага зардал. Цахим хөрөнгийг богино хугацаанд хамгийн бага шимтгэлтэй шилжүүлдэг.
Санхүүгийн системээс хараат бус байдал. Гаргалтанд нөлөөлж, дүрэм журам тогтоох зохицуулалтын төвгүй.
Орлуулахаас хамгаалалттай байдал. Криптовалютыг олон удаа хуурамчаар үйлдэх, шилжүүлэх боломжгүй. Гүйлгээ бүрийг сайтар шалгадаг.
Жижиг нэгжид хуваах боломж. Нэг биткойныг 100 сая хэсэгт хуваасан нь бага хэмжээний төлбөр хийх боломжийг гаргадаг.
Дүгнэж хэлэхэд
Биткойн бол үр дүнтэй төлбөрийн хэрэгслийн нэг юм. Гэсэн хэдий ч криптовалютын үнэ ихээхэн хэлбэлзэлтэй байдаг. Нэг нэгжийн өртөг нэлээд огцом өсч, буурдаг. Үүнтэй холбоотойгоор зөвхөн мөнгө олох төдийгүй хөрөнгөө алдах магадлал өндөр байдаг. Хөрөнгө худалдаж авах, борлуулах цагийг зөв сонгох нь чухал юм. Үүнийг хийхийн тулд та хамгийн сүүлийн үеийн мэдээ, шинжээчдийн таамаглалыг сайтар шинжлэх хэрэгтэй болно.
Өнөөдрөөс Төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэврийг нэмнэ
Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх цалин, тэтгэвэртэй холбоотой арга хэмжээнүүдийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулсан юм.
Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл:
Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар,
Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар нэмэгдүүлэх,
Үүнд нийт 225.2 мянган хүнийг хамруулна.
Орон нутгийн нэмэгдэл:
Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагч сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,
Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
Мөн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 9.4 хувиар буурчээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны хоёрдугаар сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа. ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн газрын дарга Л.Энхбаатар" Мөнгөний нийлүүлэлт энэ оны хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.3 их наяд төгрөгөөр буюу 24.2 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 4.6 их наяд буюу 36 хувиар, төгрөгийн харилцах гурван их наяд төгрөг буюу 53 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Төгрөгийн хадгаламж 17.6 их наяд төгрөг байгаагийн 85 хувийг иргэдийн хадгаламж, 15 хувийг аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж тус тус эзэлж байна.
Түүнчлэн чанаргүй зээлийн үлдэгдэл хоёр их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар буурчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдэл хоёр хоёрдугаар сарын эцэст 28 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.4 их наяд төгрөгөөр буюу 24 хувь өссөн байна. Энэхүү өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 4.5 их наяд төгрөгөөр буюу 38 хувиар, хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл 776 тэрбум төгрөг буюу найман хувиар өсөхөд голлон нөлөөлсөн" гэлээ.
Биткойны ханш 57 мянган ам.доллар давжээ
Дэлхийн хамгийн алдартай криптовалют болох Биткойны ханш 57 мянга, 582.17 ам.долларт хүрчээ. Ханш ийн сэргэснээр криптовалютын зах зээл дээрх нийт үнэлгээ 2021 оноос хойш анхны удаа нэг их наяд ам.доллар даваад буй.
Ханш өсөх болсон шалтгаан нь, Нэгдүгээр сарын 10-ны өдөр Биткойн дээр суурилсан биржээр арилжаалдаг сан буюу ETF-д АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо зөвшөөрөл олгосны дараа тус цахим мөнгөний ханш өссөн гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал, биткойнд шууд хөрөнгө оруулдаг биржээр арилжаалагддаг сангуудад АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо зөвшөөрөл олгосон. Нэгдүгээр сарын байдлаар “Bitcoin”-ийн биржээр арилжаалагддаг есөн сан шинээр бий болсон нь хөрөнгө оруулагчийн тоо ийн нэмэгдэхэд нөлөөлжээ.
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу хоёрдугаар сарын 21-ний 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа маргааш/2024.02.20/ 23:59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.
Өнгөрсөн сард 43,568 иргэн азтан болж, хамгийн олон азтан Хан-Уул дүүргээс тодорчээ.
Сугалааны урамшуулалд:
3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
4 орон таарвал /40,000-100,000/
5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
7 орон таарвал /500,000- 10 сая/
8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болоод байгаа билээ.