Спорт - Bayanzurkh.nutag.mn
С.Жамбалжамц "Tour of Flanders"-д уралдсан анхны Монгол тамирчин боллоо
"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025"  тэмцээний өөрийгөө хамгаалах төрөлд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 633 дугаар дамжааны сонсогч М.Бат-Эрдэнэ 80 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек дасгалжуулагчтай 11 тамирчин оролцсон байна.
Баг тамирчид тус тэмцээний өөрийгөө хамгаалах болон тулааны төрлөөс  2 алт, 4 мөнгө, 7 хүрэл нийт 13 медалийг хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.
Лос Анжелес 2028 олимпын наадамд хүндийн өргөлтийн хоёр жингийн ангилал нэмэгдэнэ
Олон улсын олимпын  хорооны Гүйцэтгэх зөвлөл 2028 онд АНУ-ын Лос Анжелес хотод болох Олимпын наадамд хүндийн өргөлтийн төрөлд хоёр шинэ жингийн ангиллыг нэмэхийг баталлаа.
Ингэснээр нийтдээ 12 жингийн ангилал (эрэгтэй зургаа, эмэгтэй зургаа) болж, тамирчид медалийн төлөө өрсөлдөнө.  Гэхдээ тамирчдын нийт тоо өөрчлөгдөхгүй бөгөөд 120 хүндийг өргөгч (60 эрэгтэй, 60 эмэгтэй) оролцож, нэг жингийн ангилалд 10 тамирчин өрсөлдөх юм. Лос Анжелес 2028 олимпын хүндийн өргөлтийн төрлийн тэмцээн 2028 оны 7 дугаар сарын 25-наас 29-ний хооронд явагдана.
Энэ шийдвэрийг Олон улсын хүндийн өргөлтийн холбоо (IWF) болон ОУОХ-ны тамирчдын комиссын саналын дагуу гаргасан бөгөөд жингийн ангиллыг илүү тэнцвэртэй болгох, тамирчдад үзүүлэх дарамтыг багасгах, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилготой.
Олон улсын хүндийн өргөлтийн холбооны Ерөнхийлөгч Мохаммед Жалуд хэлэхдээ “ОУОХ нь манай холбооны санал, үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд бид их баяртай байна. Лос Анжелесийн олимп тамирчид болон үзэгчдийн аль алинд нь баяр хөөр авчрах, гайхалтай наадам болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Шинэ жингийн ангиллууд:2025 оны эцэст IWF Лос Анжелес 2028-д өрсөлдөх зургаа, зургаан ангиллыг албан ёсоор зарлана. Түүнээс өмнө дараах шинэ ангиллууд хэрэгжиж эхэлнэ:
Эмэгтэйчүүд: 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 77 кг, 86 кг, +86 кг
Эрэгтэйчүүд: 60 кг, 65 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 94 кг, 110 кг, +110 кг
Шинэ ангиллын дагуу анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 10-р сарын 2-11-нд Норвегийн Ферде хотноо болно.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо
“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний улсын аваргууд тодорлоо
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний финалын шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд орон нутгийн таван бүс болон нийслэлээс тодорсон эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Монголын хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, багийн спортыг дэмжих зорилгоор 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг байгуулсан бөгөөд жил бүр улсын хэмжээнд энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.
Улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ангилалд Дорноговь аймгийн 2-р сургуулийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, удаах байруудад Чингэлтэй дүүргийн “Show time” болон Ховд аймгийн “Ховд Азза” багууд шалгарлаа. Харин эмэгтэй ангилалд Чингэлтэй дүүргийн “DIP” баг түрүүлж, Багануур дүүргийн “RAIDS1” болон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын багууд хоёр, гуравдугаар байр эзэллээ. Аварга болсон баг тамирчид мөнгөн урамшууллаас гадна өчигдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн юм.
Энэ жилийн тэмцээнийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулснаараа онцлог  бөгөөд орон даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхдийг хамруулсан юм.
ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ. Мөн өнгөрсөн онд Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк
“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний ялагчид бямба гарагт тодорно
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр боллоо. Энэхүү нээлтийн ёслолд аймаг аймгаас шалгарсан шилдэг баг тамирчид хүрэлцэн ирснээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар оролцлоо. Мөн ХААН Банк өнгөрсөн оноос ивээн тэтгэн хамтран ажиллаж буй Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багийн тамирчид хүүхдүүдийг дэмжихээр хүрэлцэн ирсэн нь онцлог байлаа.
Үндэсний хэмжээний хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулсан бөгөөд жил бүр ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг аймаг бүрд зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ. Энэ жилийн хувьд ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран уг тэмцээнийг олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээнд зохион байгуулж, орон даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхдийг хамруулснаараа онцлог юм.
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тэмцээний нээлтийн үеэр “Багийн спорт гэдэг хамтдаа ялалт байгуулах урам зориг, хамтдаа хичээх тэсвэр хатуужил, хамтдаа ялах, ялагдахын сургамжийг өгдөг. Манай банкны уриа үг ХАМТЫН ӨСӨЛТ ТӨГӨЛДӨР. Энэ уриатай багийн спортын зорилго мөн нийцдэг гэж бодож байна. Хамтдаа илүү хол алхана, илүү хүчтэй байна, илүү амжилт үзүүлнэ. Тиймээс бид багийн спортыг дэмжихийг зорьж, түүгээр дамжуулж, хүүхэд залууст хамтдаа олон олон ялалт байгуулж, өсөж хөгжих, эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгах ирээдүйн аваргуудын өсөж өндийх хөрсийг бэлдэж байна гэж үзэж байна” гэлээ.
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний ялагчид энэ сарын 29-нд тодрох бөгөөд орон нутгийн 5 бүс болон нийслэлээс шалгарсан нийт эрэгтэй, эмэгтэй 24 баг 8-р сарын 30-нд улсын аваргын төлөө хүч сорих юм.
Тэмцээний нийт шагналын сан 150 сая төгрөг. Бүсийн аварга шалгаруулах тэмцээний 1-р байр 2 сая, 2-р байр 1 сая, 3-р байр 700 мянган төгрөгийн шагналтай бол финалын шатанд аваргын цомын эзэн болох баг 5 сая, 2-р байр 3 сая, 3-р байр 1 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Мөн үүнээс гадна ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд тэмцээний аварга баг тамирчдыг шигшээ багтай хамтарсан бэлтгэлд хамруулах боломжийг бүрдүүлэх, их дээд сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр Монголын сагсан бөмбөгийн спортыг бүх түвшинд тогтвортой дэмжихээр зорьж байна.
ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ.
Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк
Роналдог Диого Жотагийн оршуулгад очоогүй талаар Холбооны ерөнхийлөгч бодлоо хэлжээ
Сарын өмнө Португалын шигшээ багийн тоглогч Диого Жота дүү Андре Силвагийнхаа хамт Испанийн хойд хэсэгт авто осолд орж, амиа алдсан эмгэнэлт явдал болсон.
Багаасаа найзалсан Рута Кардосотойгоо хуримаа хийснээс хойш 11 хоногийн дараа эхнэр, гурван бяцхан үрээ орхин, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Диого Жотагийн араас маш олон хүн харамсаж, гашуудлаа илэрхийлж байлаа.
Диого Жотагийн оршуулах ёслолд олон хүн очиж,  гашуудлаа илэрхийлсэн. Бруно Фернандеш, Бернардо Силва, Рубен Диаш гээд шигшээ багийнхан нь бараг бүгдээрээ очсон ч багийн ахлагч Криштиано Роналдо байгаагүй. Роналдог шигшээ багийнхаа андын оршуулга дээр очсонгүй гэх шүүмжлэл багагүй гарсан.
Тэгвэл өчигдөр Португалын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Педро Проэнса энэ сэдвийг хөндөн ярьжээ. “Роналдог тэгж шүүмжилж, харлуулах гэх нь аймшигтай шударга бус явдал шүү гэдгийг хэлмээр байна. Шигшээ багийн ахлагч маань эмгэнэлт явдал болсны дараачаас эхлээд хэн хүнээс илүүтэй гэр бүл, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлж, байнгын холбоотой байсан.
Дахин хэлэхэд, манай шигшээ багийн ахлагчийг ингэж шүүмжлэх нь шударга биш. Уй гашууг маш хүндээр хүлээн авч, тусалж дэмжих талаас хамгийн санаачлагатай оролцсон хүн бол Криштиано Роналдо. Биеэрээ оршуулга дээр ирээгүй нь энэ уй гашууг  хуваалцаагүй, гэр бүлийг нь хайхраагүй гэсэн үг огт биш. Харин ч Роналдо шигшээдээ Жотагийн хамгийн дотно найзуудын нэг байсан” хэмээн Португалын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Педро Проэнса өгүүлсэн байна.
Роналдог шүүмжилж эхлэх үед Роналдогийн эгч Катя Авэйро дүүгийнхээ өмнөөс үзэл бодлоо илэрхийлж байсан юм.
“Аав минь өөд болоход хагацал шаналлаас гадна оршуулах ёслол дээр бүчсэн тэр олон камер биднийг зовоосон. Шарилын ойр хавь аймшигтай болж, хөшөө дурсгал нь эвдэрч, хүмүүс маш хүндлэлгүй хандсан. Ийм байдлаас болоод бид аавынхаа газраас сэтгэл их хөндүүр буцсан.
Тэр олон камер, эргэн тойрон замбараагүй явах хүмүүсээс болж ёслолд хэн хэн гашуудал илэрхийлэхээр ирснийг ч би мэдэхгүй шахам өнгөрсөн. Цугласан олон хүн бидний зовлонг улам гааруулсан. Сэтгэлийг минь бүр их өвтгөсөн. Дүүг минь оршуулах ёслолд очоогүй гэж шүүмжилж, хүн чанарт нь эргэлзэж буй хүмүүстэй би маргахгүй. Ямар ч үнэний оргүй яриа, юу ч ойлгоогүй хүмүүсийн үгсээс залхаж гүйцлээ. Энэ нийгэм тэр аяараа хүнд өвджээ...хайрлах, харуусах сэтгэлгүй болжээ.
Хоёр сайхан хүүгээ алдаж, сэтгэл зүрх нь хоосорсон гэр бүлийг хүндлэхгүй дүүг маань л ирээгүй тухай ярьж бичих хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал орчинг харахаас сэтгэл эмтэрч байна. Ийм хүмүүсийн өмнөөс нь ичиж байна. Ямар ч хэрэггүй чалчаа үгс, зүрх сэтгэлгүй хүмүүсээр энэ ертөнц дүүрчээ” хэмээн Катя Авэйро өгүүлсэн юм.
Өөрөөр хэлбэл, Криштиано Роналдо хэрвээ оршуулгад очсон бол Диого Жотагийн араас харуусан гашуудах бус харин Роналдог дагаж ирсэн олон зуун сэтгүүлч, гэрэл зурагчид, энгийн иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, ёслолын утгыг алдагдуулах магадлалтай байсан гэнэ.
https://news.zindaa.mn/54s7
77 настай ахмад дугуйчин Дэлхийн мастеруудын наадмаас 3 алтан медаль хүртжээ
Монгол Улсын насанд хүрэгчдийн болон мастеруудын 42 удаагийн аварга 77 настай ахмад дугуйчин Т.Пүрэвдорж Тайвань улсад зохиогдож буй Дэлхийн мастеруудын наадамд оролцож, 3 алтан медаль хүртжээ.
Тэрбээр, 3 зайд амжилттай оролцож, 3 алтан медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Түүний гаргасан амжилтуудаас дурдвал,
Монгол улсын насанд хүрэгчдийн болон мастеруудын 42 удаагийн аварга
1972-1980 хүртэл Монгол улсын Шигшээ багийн тамирчин байсан
2017 онд Шинэ Зеланд улсад зохиогдсон Дэлхийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд шагналт 4 дүгээр байр
2018 онд Малайз улсад зохиогдсон Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд 2 зайд 2 алтан медаль хүртсэн
2023 онд БНСУ-д Ази номхон далайн орнуудын Мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 2 зайд 2 алтан медаль
2024 Казахстанд зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2 зайд 2 мөнгөн медаль хүртэж байжээ.
О.Хангай: Цэнгэлдэхийн зүлгийг солих хэрэгтэй
Төв цэнгэлдэх хүрээлэн дотор олон улсын стандарт хангасан, хамгийн сайн гэх хиймэл зүлгийг 2024 онд шинээр дэвссэн. Гэвч тухайн хиймэл зүлэг нь бөхийн барилдаан хийхэд тохиромжгүй, халтирдаг гэх шүүмжлэл өнгөрсөн жилийн наадмын үеэр хөндөгдсөн. Тиймээс энэ жилийн баяр наадмаар дахин ийм асуудал үүсгэхгүйн тулд МҮБХ болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргааныхан, зарим бөхчүүдтэй уулзалт зохион байгуулж байна.
Энэ үеэр Улсын аварга О.Хангай "Өмнө байгалийн зүлгэн дээр барилдаж байсан. 2015 онд хийсэн зүлгэн дээр ч барилдаж байсан. Өмнө жилийн шинэ зүлгэн дээр ч барилдаж байлаа. 2015 онд хийсэн зүлгэн дээр барилахад халтиргаа байхгүй. Гэхдээ хар резин гээд байгаа энэ зүйл барилдах явцад ямар ч хөлсгүй болгодог, хаймар үнэртдэг, эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй ийм байдлууд анзаарагдаж байсан.
Энэ дээр хоёр өдөр зөвхөн бөхчүүд барилдаад өнгөрөхгүй. Нийтийн арга хэмжээ болдог. Хүүхдүүд хөлбөмбөг тоглодог. Энэ бүрд тодорхой хэмжээнд хордоод явж байсан болов уу. Өнгөрсөн жилийн зүлэг усаа шингээхгүй байсан. Хар резин, дүүргэгч материалаа хийгээгүй байсан учраас маш их халтиргаа үүссэн. Холбооны тэргүүн хэлж байна. 30-аад хүн халтирч, дөрвөн хүн гэмтэж бэртсэн.
Манай Ховд аймгийн Чандмань сумын Б.Пүрэвсайхан заан халтирч бэртээд заал, танхимын барилдаанд барилдаж чадахгүй байх жишээний. Одоо болтол эмчилгээ хийлгээд явж байна. Энэ мэт хүндрэлтэй асуудлууд олон байна.
Тиймээс энэ зүлгийг заавал солих нь зүйтэй. Дүүргэгч материал гээд байгаа зүйлээ хар резинээр биш өөрөөр хийгээрэй" гэлээ.
Э.Цэндбаатарын дараагийн өрсөлдөгч тодров
Эх орондоо аваргын бүсийн төлөөх тулаан хийж, WBA холбооны Төв Азийн аварга болсон Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ирэх тавдугаар сард ээлжит тулаанаа хийхээр төлөвлөж байгаагаа ярьсан билээ.
АНУ-ын Лос-Анжелес хотод түүнтэй өрсөлдөх тулаанчаар Жордан Уайт тодорчээ.
1997 онд төрсөн америк эр 2015 оноос мэргэжлийн боксын замналаа эхлүүлсэн. Тэрбээр нийт 19 тулааныхаа 18-д нь ялалт байгуулжээ. Чингэхдээ 11 удаа өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө хүнд цохилтоор буулган авч байв.
Ж.Уайт 2017 оны тавдугаар сард Адам Лопезд ялагдсанаас хойш тулаанд хожигдож үзээгүй байна. 2022 онд Дэррик Мөррэйг ялснаар WBC холбооны Америкийн аварга, 2023 оны наймдугаар сард Эридсон Гарсиаг буулган авснаар Хойд Америк тивийн аваргаар тодорсон юм.
BoxRec-ээс гаргасан чансаагаар Жордан Уайт жиндээ дэлхийд 20, АНУ-даа зургадугаарт бичигдэж байгаа бол манай тамирчин Э.Цэндбаатар 26 дугаарт жагсаж байна.
"Баянзүрх хайрханы хишиг" барилдаанд Улсын Арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
Баянзүрх дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан "Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-337 анги, “АПУ” ХК, “Чиглэл” ХХК, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-016 анги, “Алтан Жолоо” групп, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа.
Наймд улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан Я.Бумбаяр, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэнд гардуулсан бол түрүү бөх 6 сая, үзүүр бөх 4 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардсан юм.
Ирэх долоо хоногийн бямба гараг буюу хоёрдугаар сарын 15-ны 13:00 цагаас Халх Нөмрөгийн Буриад хошууны 100 жил, Дорнод аймгийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Цагаан-Овоо сумын 90 жилийн ойд зориулсан Улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.