Видео - Bayanzurkh.nutag.mn

Баян айлын хөвгүүдийн бяраа гаргасан хэрэг шүүх танхимд "замхрав"
Санжаачойпэл нарын хэрэг бол сүүлийн жилүүдэд Монголд “шударга ёс” гэдэг ойлголт ямар үнэ цэнэтэй, хэнд зориулагддаг вэ гэдгийг хамгийн тод харуулсан жишээ болов. Энэ бол жирийн нэг зодоон биш, харин манай нийгэмд хууль эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө хэрхэн “уян зөөлөн” болж хувирдгийн илрэл юм.

2025 оны долоодугаар сард Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газрын гадаа хэдэн залуус нийлж ганц хүнийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Хохирогч эмнэлэгт хүргэгдэж, нүүрний яс нь хугарч, насан туршийн суулгац хийхээс өөр аргагүй болсон нь угтаа хүний амьдралыг үндсээр нь өөрчилсөн ноцтой халдлага байлаа.

Хэрэгт УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Таванбогд группын үүсгэн байгуулагч Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Амарсайхан, мөн Л.Алтан-Очир нар холбогдсон. Өөрөөр хэлбэл, манай нийгэмд аль хэдийн өөрсдийгөө “дархлаатай” мэт авирладаг баян айлын хүүхдүүд байв. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа сунжирч, шүүх хурал хойшилж, бүр Амарсайхан нь гадагшаа гарсан гэх мэдээлэл цацагдахад олон хүн “ингэх нь аргагүй” хэмээн хүлээж авсан нь өөрөө хуульд итгэх итгэл ямар түвшинд хүрснийг харуулж байлаа.

Тэгээд ч болоогүй Хохирогч Д.Саяннямбууг Санжаачойпэлийн биед халдсан хэргээр яллагдагчаар татсан ч шүүх хурлын үеэр тэрбээр:

“Би Ц.Санжаачойпэлд гэмтэл учруулаагүй. Цагаатгаж өгнө үү” гэж хүссэн байна.

Харин Ц.Санжаачойпэл:

“Хохирогч, түүний гэр бүлээс уучлал хүсэж байна. Танхай ажиллагааг нарийвчлан шалгаж, бидний ирээдүйд хамгийн хөнгөн ял оноож өгнө үү. Хожим улс эх орондоо хэрэгтэй зүйл хийх хүний хувьд гуйж байна” гэж мэдэгджээ.

Э.Тэмүүлэн “Болсон бүх явдалд харамсаж байна” гэж хэлсэн бол, Л.Алтан-Очир “Тэнд ийм зүйл болохыг нэг ч хүн төсөөлөөгүй” гэж тайлбарласан байна.

Б.Амарсайхан “Саяннямбууг би цохиогүй. Зодоог салгах гэж хичээсэн. Хохирогч үүсгэсэн хохиролд нь гэмшиж байна” гэж мэдэгджээ.

Шүүгдэгчид хохирогч Саяннямбууд нийт 1 тэрбум 670 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон гэжээ.

Мөн Шүүх хурлын үеэр танилцуулсан гэрчийн мэдүүлэг анхаарал татав. Гэрч хэлэхдээ:

“Ц.Санжаачойпэл Тулгат бид хоёр дээр ирээд ‘Би Монголын хамгийн баян хүн. Занданшатар өнөөдөр Ерөнхий сайд болсон. Тийм болохоор би хүн алаад шоронгоос зүгээр гарч ирнэ, та нарыг алчхаад ч зүгээр гарах боломжтой’ гэж орилж эхэлсэн” гэжээ.

Харин Ц.Санжаачойпэл үүнийг няцааж:

“Ерөнхий сайдын тухай би яриагүй. Миний аав Өлзийсайхан Монголын цагдаагийн байгууллагад ажилладаг, хууль хэрхэн үйлчилдгийг харуулах гэж олон удаа хэлсэн. Аавыг нь Г.Занданшатар Ерөнхий сайд болоод ЦЕГ-ын даргаар томилсон гэж би мэдсэн” хэмээсэн байна.

Уг хэрэг анх Цагдаагийн ерөнхий газрын дарга Болд хурандаагийн хүү Өлзийсайханаас эхэлсэн хэдий ч, аав нь албан тушаалтай учир хүү нь зөвхөн гэрчийн мэдүүлэг өгч, яллагдагчаар татагдаагүй гэх яриа ч олон нийтийн дунд гарсан юм.

Уг зодоонд дээрх залуус дөрвүүлээ нийлж хохирогч Саяннямбуугийн биед халдсан нь камерын бичлэгээр нотлогдсон. Хохирогч шүүхэд мэдүүлэхдээ:

“Миний нүд, хамар маш хүнд гэмтсэн. Нүүрний яснууд хугарч мах руугаа орсон байсан. Нүүрний яснуудыг төмрөөр бэхэлж, нүдэнд насан туршийн суулгац хийсэн...”

гэж ярьсан нь энэ хэрэг жирийн маргаан биш, хүний эрүүл мэнд, амьдралд урт хугацааны нөхөшгүй хор уршиг учруулсан гэмт хэрэг байсныг илтгэнэ. Гэвч шүүх үүнийг “хөнгөн гэмтэл” гэж ангилсан нь олон нийтийн бухимдлыг улам дэвэргэв.

2026 оны нэгдүгээр сарын 29-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шийдвэрээ танилцуулж, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлээр:

Ц.Санжаачойпэлд — 1 жилийн хугацаатай зорчих эрх хязгаарлах,

Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт — 8 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ял оногдуулав.
Мөн хохирогч Саяннямбууг Санжаачойпэлийн биед халдсан хэргээр яллагдагчаар татаж, 1 сая төгрөгийн торгох ял оногдуулсан байна.

Эндээс ганцхан асуулт урган гарна: хэрэв энэ хэрэгт жирийн айлын хүүхдүүд холбогдсон бол ял ийм “зөөлөн” байх байсан уу? Шөнийн гудамжинд ганцаараа явсан хүнийг бүлэглэн зодсон жирийн залуу зорчих эрхээ хязгаарлуулаад л өнгөрдөг жишээ Монголд хэр олон билээ? Иргэдийн бухимдал яг эндээс эхэлж байна. Хууль баян айлын хаалгыг зөөлөн тогшиж, ядуу айлын хаалгыг өшиглөж ордог мэт ойлголт нийгэмд аль хэдийн тогтчихжээ.

Санжаачойпэл нарын хэрэг бол ганц зодооны түүх биш. Энэ бол “хэний хүүхэд вэ” гэдгээс шалтгаалан ял шийтгэл өөр өөр болдог тогтолцооны илрэл мэт харагдсан явдал. Шүүх заалтаа уншиж, хуулиа тайлбарласан байж магадгүй. Гэхдээ шударга ёс гэдэг зөвхөн заалт уншихыг хэлдэггүй энэ бол иргэдийн итгэл, ёс зүйн хариуцлага, нийгмийн мэдрэмжийн нийлбэр юм. Харин энэ хэрэгт тэдгээрийн аль нь ч мэдрэгдсэнгүй.

Б.Зул

www.BOLOD.mn

#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ

Сү.Батболд: "Би Тавантолгойн ордын эзэмшигч байсан хүн. Би өөрөө ард түмэнд, төрд буцааж өгсөн" гэжээ

Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ. Шуурхай штабын 8 удаагийн хуралдаанаас нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн эрэмбэ, дарааг тогтоож хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг тодорхой болгосон зэргээр багагүй үр дүн гарлаа.

Засгийн газар өнгөрсөн 7 хоногт
- Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт хүрлээ.
- Тавантолгойн дулааны цахилгаан станцын шүүхийн маргаан дуусч төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, санхүүжүүлэгчийг сонгон шалгаруулахтай холбоотойгоор хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.
- "Төгрөг нуур" нүүрсний ордтой холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна.
- Хотхон, хорооллуудын дунд сургууль, цэцэрлэг барих концепцийг Боловсролын яам, НЗДТГ Шуурхай штабын хуралдаанд танилцууллаа.

Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг шүү. Намайг нотол гэсэн учир би нотолж байна

Н.Учрал: Х.Баттулгатай холбогддог “Төгрөг нуурын орд”-ын зөвхөн 5 хувь нь иргэн бүрд 25 мянган ам.доллар /87 сая төгрөг/ оногдох хэмжээний орд

14 Мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг Улсын Их Хурал өнөөдөр соёрхон баталлаа
Хамтарсан Засгийн газрын 14 Мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын Монгол Улс, БНХАУ Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Улсын Их Хурал өнөөдөр соёрхон баталлаа. Энэ нь Замын-Үүд, Эрээнээс хойш 70 жилийн дараах хоёр дахь хил холболтын төмөр зам болж байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, хэлэлцээрийг соёрхон баталж буй Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье!

Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо
Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, геополитикийн болон худалдааны нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцийн өсөлтийг хязгаарлах зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо