Дэлхий дахинд - Bayanzurkh.nutag.mn
Перу улс арван жилд есөн удаа ерөнхийлөгчөө солилоо
Өмнөд Солонгосын нэгэн тосгонд сүүлийн 17 жилд анх удаа хүүхэд мэндэлжээ
Өмнөд Солонгосын Юнха-мёон тосгонд сүүлийн 17 жилд анх удаа хүүхэд мэндэлж, цорын ганц бага сургуульд нь дөрвөн сурагч шинээр элсэн оржээ. Хүн ам нь жил ирэх тусам буурч буй тус тосгоны хувьд энэ хоёр зүйл нь маш ховор тохиолдол юм.
БНСУ-ын Хонсон хошууны албаны хүмүүс мягмар гарагт /2026.03.25/ мэдээлэхдээ, Камбожоос ирсэн цагаач Срэйдани болон түүний нөхөр Жон Хэ Док нар гуравдугаар сарын 19-ний өдөр Ён Жүн нэртэй хүүтэй болсон байна.
Орон нутгийн иргэд энэ мэдээг баяртайгаар хүлээн авч тэмдэглэжээ. Юнха-мёоны албаныхан тосгон даяар баярын лоозон, самбар хадсан байна. Нэгэн самбар дээр дээр "2026 онд Юнха-мёонд ирсэн онцгой бэлэг. Жон Хэ Док болон Срэйдани нарын хүү Жон Ён Жүн мэндэлсэнд баяр хүргэе" гэж бичжээ.
Энэ сард тус тосгоны бага сургуулийн нэгдүгээр ангид дөрвөн сурагч шинээр элсэн орсноор нийт сурагчдын тоо 17 болсон байна. Энэ хоёр үйл явдал нь тус улсад нүүрлээд буй хүн ам зүйн хямрал бүс нутгаас хамаарч хэр ялгаатай байгааг харууллаа.
Юнха-мёон тосгоны хүн ам сүүлийн арван жилийн турш тасралтгүй буурч байгаа юм. Тоон мэдээллээс үзвэл, оршин суугчдын тоо 2015 онд 2,628 байсан бол 2022 онд 2,197, 2023 онд 2,153 болж буурчээ. Хүн амын тоо 2024 онд 2,057 болж, өнгөрсөн оны долоодугаар сард 1,991 болсон байна.
Гуравдугаар сарын 19-ний байдлаар тус тосгонд 1,134 өрх, 1,954 оршин суугч бүртгэгджээ. Гэхдээ Хонсон хошуунд Юнха-мёоноос илүү бага хүн амтай нэг тосгон байдаг аж.
Юнха-мёон тосгоны дарга Шим Сон Жа хэлэхдээ, 17 жилийн дараа анх удаа хүүхэд мэндэлж, шинэ сурагчид элссэн нь бүх бүс нутгийн хувьд маш их баяр баясал авчирсан явдал боллоо гэжээ.
Тэрбээр нэмж "Юнха-мёоныг хүүхэд өсгөхөд таатай, хүн бүрийн амьдрахыг хүсдэг газар болгохын тулд захиргааны зүгээс чадах бүхнээ хийх болно" хэмээсэн юм.
Өмнөд Солонгос бол дэлхий дээрх хамгийн бага төрөлтийн түвшинтэй улс. 2025 онд тус улсын төрөлтийн түвшин 0.8 байсан нь 2024 оноос өссөн үзүүлэлт юм. Гэхдээ хөгжингүй орнууд хүн амынхаа тоог тогтвортой барихын тулд төрөлтийн түвшин 2.1 байх ёстой гэж мэргэжилтнүүд үздэг.
Эх сурвалж: Korea Times
Хариу цохилт өгөхөд бэлэн байгаагаа Булангийн орнууд анхааруулжээ
ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 2 /BBC/. Катар, Саудын Араб, АНЭУ, Кувейт, Оман, Бахрейн улсуудын Гадаад хэргийн сайд нар ням гарагт Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн хурлыг цахимаар хийж, хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд эдгээр орон Ираны цохилтод хариу арга хэмжээ авах эрхээ хэрэгжүүлэхэд бэлэн байгааг анхааруулсан байна.
“Персийн булангийн орнууд аюулгүй байдал, тогтвортой байдал, түүнчлэн нутаг дэвсгэр, иргэдээ хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах, тухайлбал, түрэмгийлэлд хариу арга хэмжээ авах эрхтэй” гэж хурлын дараа гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
Түүнчлэн олон улсын хууль тогтоомжийн дагуу “хариу цохилт өгөх хууль ёсны эрх болон өөрийгөө хамгаалах эрхээ” хадгалж буйг онцолжээ. Мөн Ираны талд хандан “цохилтоо даруй зогсоох”-ыг уриалаад, Персийн булангийн бүс нутгийн тогтвортой байдал нь зөвхөн бүс нутгийн асуудал бус дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлын үндэс суурь гэдгийг онцолжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Норвегийн дипломат Эпштейнтэй холбоотой байсан нь илэрсэн тул огцорлоо
Норвегийн Гадаад хэргийн яам ням гарагт /2026.02.08/ мэдэгдэл хийхдээ нэр нөлөө бүхий дипломат Мона Жуул ноцтой алдаа гаргасан тул албан тушаалаа хүлээлгэн өгнө гэжээ. Жуул нас барсан бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй холбоотой байсан нь тодорсон юм.  Тэрбээр Иордан, Ирак дахь элчин сайдаар ажилладаг байжээ.
66 настай Жуул өмнө нь засгийн газрын сайд, Израил, Их Британи, НҮБ дахь Норвегийн элчин сайдаар ажиллаж байсан юм. Түүнийг төлөөлж буй өмгөөлөгч Томас Скельбред мэдэгдэл хийхдээ одоогийн нөхцөл байдал нь үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болгосон байсан тул сайн дураараа огцрох шийдвэр гаргасан гэжээ. Скельбред “Мона Жуул энэ асуудлаарх холбогдох бүх баримтуудыг ил болгохын тулд Гадаад хэргийн яамтай хамтран ажилласаар байх болно” хэмээсэн юм.
Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде Жуул бэлгийн хүчирхийлэгч Эпштейнтэй холбогдсон нь тэр ноцтой алдаа гаргасныг харуулж байна. Энэ хэрэг түүний албан тушаалд шаардлагатай итгэлцлийг сэргээхэд хүндрэл учруулна“ гэж мэдэгдэл гаргажээ.
Эх сурвалж: Reuters
Испанид хоёр галт тэрэг мөргөлдөж 21 хүн амь үрэгджээ
Испанийн хойд бүсэд хурдны галт тэрэг замаасаа гарч нөгөө талаас ирж байсан галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 21 хүн нас барсан байна. Малага-Мадрид чиглэлийн 300 хүн тээвэрлэж явсан галт тэрэг орон нутгийн цагаар 19:45 минутын орчим замаасаа гарч, Мадрид-Хуелва чиглэлийн 200 хүн тээвэрлэж явсан галт тэрэгтэй мөргөлджээ.
Тус улсын Зам тээврийн сайд Оскар Пуэнте ослын шалтгаан тодорхойгүй байна гэж мэдэгдсэн юм. Өнгөрсөн жилийн тавдугаар сард засварласан, хавтгай зам дээр галт тэрэг замаасаа гарсан гэж тэр хэлсэн байна. Мөн замаас гарсан галт тэрэг нь дөрвөн жилийн өмнө л ашиглалтад орж байсан аж.
Замаас нь гарсан галт тэргийг “Iryo” компани эзэмшдэг бол хоёр дахь галт тэргийг “Renfe” эзэмшдэг. Ослын дараа “Iryo” мэдэгдэл хийхдээ, осол гарсан гүнээ харамсаж байна гэсэн юм. Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Х дээр мэдэгдэл хийхдээ хохирогчдод санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: AP
Зеленский зүүн өмнөд фронт дээрх цэргүүдтэйгээ уулзжээ
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн пүрэв гарагт  зүүн өмнөд бүсэд байлдаж буй цэргүүдтэйгээ уулзжээ. Тус фронтод байлдаан эрчимжиж, ОХУ-ын цэргүүд бага багаар ахиц гаргаж байгаа юм.
Зеленский цэргүүдтэй уулзсаны дараа мэдэгдэл хийхдээ Орихов тосгоны ойролцоох нөхцөл байдал хамгийн хүнд байгаа гэв. Түүний хэлснээр Орихов тосгоны ойролцоо ОХУ-ын цэргүүдийг дарах нь Запорожье хотыг хамгаалах гол түлхүүр юм. Зеленский цэргүүдэд медаль гардуулж өгөхдөө “Запоржье бол чухал хот. Тийм ч учраас дайснууд хяналтдаа авахыг хүсэж байгаа” гэжээ.
2022 оноос хойш Украины дайнд аль нэг тал нь томоохон ахиц гаргаагүй байна. Харин 2023 оны сүүлээс Москвагийн хүчин бага багаар фронт дээр ахиц гаргаж буй. ОХУ-ын цэргүүд зүүн фронт дээрх стратегийн ач холбогдол бүхий Покровск хотыг эзэлж авахад ойртож, мөн Купянск хот руу эрчимтэй довтолж байгаа юм.
Украинд зориулж АНУ-аас 2 тэрбумын зэвсэг худалдаж авчээ
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 22 /TASS/. НАТО-гийн орнууд Украинд зориулж АНУ-аас 2 тэрбум ам.долларын зэвсэг худалдаж авсан тухай НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Вашингтонд айлчлахдаа хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
“Ерөнхийлөгч Трамп Украинд үргэлжлүүлэн зэвсэг нийлүүлэх шийдвэрийг гаргасан. Төлбөрийг НАТО-гийн орнууд хариуцаж байгаа. Бид энэ асуудлаар идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд эхний хоёр тэрбум ам.долларын зэвсгийг АНУ-аас Украинд хэдийн хүргэсэн"  гэж М.Рютте хэлсэн байна.
Тэрбээр PURL санаачилгын талаар ярьсан бөгөөд уг санаачилгын хүрээнд НАТО-гийн орнууд АНУ-аас Украин руу шууд нийлүүлэх Америкийн зэвсгийг тус бүр 500 сая ам.доллар гарган хамтран худалдаж авч байгаа юм. Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй хийсэн Д.Трампын сүүлийн уулзалт “бүхэлдээ гамшиг” болсон гэж үзэж байгаа эсэхийг асуухад тэрбээр уг уулзалтыг “сайн, амжилттай” болсон гэж үзэж байгаа гэдгээ мэдэгджээ.
Тэрбээр мөн АНУ-д хийсэн айлчлал нь яаралтай байсан гэдгийг үгүйсгэж, өмнө нь "энэ айлчлалын талаар Трамптай мессежээр харилцаж, ярилцсан" гэж мэдэгдсэн байна.
М.Рютте айлчлалынхаа зорилгын тухайд хэлэхдээ, Украин дахь нөхцөл байдлын талаарх НАТО-гийн байр суурь, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг” Ерөнхийлөгч Д.Трамптай хэлэлцэх зорилготой байсан гэжээ. Уг айлчлал түүний ажлын төлөвлөгөөнд багтаагүй байсан бөгөөд НАТО-гийн хэвлэлийн алба түүнийг 10 дугаар сарын 21-ний орой Вашингтон руу явсны дараа айлчлалынх нь талаар мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Дани улсад 15-аас доош насны хүүхдүүд цахим платформ ашиглах боломжгүй болох нь
Дани улсын Засгийн газраас 15-аас доош насны хүүхдүүд цахим платформ ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг албан ёсоор танилцууллаа. Тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен эл төлөвлөгөөг парламентын намрын чуулганы нээлтийн үеэр танилцуулсан бөгөөд энэ нь хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарсан дэлхий нийтийн бодлогын нэг хэсэг болохыг онцолжээ. Тэрбээр энэ үеэр “Гар утас, цахим орчин, техник, технологийн хэт хөгжил нь бидний хүүхдүүдийн бага насыг хулгайлж байна” хэмээв. Гэхдээ ямар платформуудыг хориглож, хэрхэн хянах нь одоогоор тодорхойгүй байна. Энэхүү журмыг 2026 оны нэгдүгээр улирлаас хэрэгжүүлэх гэнэ.
Тус улсын Статистикийн газрын судалгаагаар 11-19 насны хөвгүүдийн 60 хувь нь амралтаараа найзуудтайгаа уулзахын оронд цахим орчинд мэдээлэл солилцохыг илүүд үздэг болохыг тогтоосон байна. Мөн долоодугаар ангийн сурагчдын 94 хувь нь 13 нас хүрэхээсээ өмнө цахим сүлжээнд хувийн хаягтай болсон аж.
Ташрамд дурдахад, манай улсад Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журмын дагуу хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах зохицуулалт хэрэгжүүлдэг юм.
АНУ-ын Мичиган мужийн мормоны сүмд зэвсэгт халдлага гарчээ
АНУ-ын Мичиган мужийн Гранд Блан хотын мормончуудын сүмд өчигдөр 10:00 цагийн үед зэвсэгт халдлага гарчээ. Мөргөлийн үеэр галт зэвсэгтэй этгээд дайрч халдлага үйлдсэний дараа сүмийн барилгыг шатаажээ.
Одоогоор халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, найман хүн гэмтэж шархадсан байна. Сүмийн барилга бүхэлдээ шатсан. Галыг унтраасан бөгөөд сүм шатах үед дотор нь хүн байсан эсэхийг шалгаж байна.
"Есүс Христийн шинэ үеийн гэгээнтнүүд" нэртэй сүмд зэвсэгтэй этгээд дайрах үед мөргөлчид хүүхдүүдийг дундаа хийж хамгаалсан байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд сүмийн автомашины зогсоол дээр цагдаа нартай буудалцах үеэр нас барсан. Түүнийг 40 настай Томас Жэкоб Сэнфорд гэгч болохыг цагдаагийн мэдэгдэлд дурдлаа. Сэжигтэн Гранд Бланы зэргэлдээх Буртон хотод амьдардаг байжээ. Томас Жэкоб Сэнфорд АНУ-ын тэнгисийн явган цэрэгт алба хааж байсан ахмад дайчин болохыг ч зарлав. Сэжигтэн нь 2004-2008 оны хооронд Америкийн тэнгисийн явган цэрэгт алба хаахдаа механикч болон тээврийн хэрэгслийн засварчнаар ажиллаж байжээ. Мөн 2003 онд Иракийг чөлөөлөх ажиллагаанд оролцож, нэг жил Иракт алба хаасан байна.
Сэжигтэн чухам ямар сэдлээр мормоны сүмд халдлага үйлдсэн нь тодорхойгүй байна. Магадгүй хэзээ ч энэ талаар мэдэж чадахгүй байх гэж зарим эх сурвалжид дурджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс нар христийн шашинтнуудын эсрэг халдлага үйлдэж байгаа явдлыг шүүмжлэн буруутгасан байр сууриа илэрхийллээ.
Ердөө сарын өмнө Америкийн Миннесота мужийн Минниеаполис хотын Мэдэгдлийн сүмд зэвсэгт халдлага болсон. Уг халдлагын үеэр хоёр хүүхэд алагдаж, хэдэн хүн шархадсан. Сарын өмнө болсон халдлагыг үйлдсэн этгээд нь сүмд сурдаг байсныг тогтоосон.
Энэ мэтчилэн сүүлийн арван жилийн хугацаанд АНУ даяар шашны сүмүүд халдлагад өртөх явдал нэмэгджээ. 2015 онд Өмнөд Кэролина, 2017 онд Техас, 2018 онд Пенсильвани мужуудад, 2022 онд Алабамад сүмүүдэд томоохон халдлагууд болжээ.
Мичиганд өчигдөр болсон халдлагаас хэдхэн цагийн өмнө Умард Кэролинад Иракийг чөлөөлөх ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан өөр нэг ахмад дайчин зэвсэгт халдлага үйлдсэн байна. Умард Кэролинагийн Саутпорт хотын шөнийн цэнгээний газарт тэнгисийн цэргээс халагдсан ахмад дайчин Найжел Эж гал нээж гурван хүнийг хороож, найман хүнийг шархдуулжээ. Уг этгээд тэнгисийн явган цэрэгт зургаан жил алба хаасан бүртгэлтэй байна.
26 улс Украинд дайны дараах аюулгүй байдлын баталгаа олгохоо амлалаа
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон пүрэв гарагт болсон Киевийн холбоотнуудын дээд хэмжээний уулзалтын дараа 26 улс Украинд дайны дараах аюулгүй байдлын баталгаа өгөхөөр тохиролцсон талаар мэдээлжээ. Үүнд газар, тэнгис, агаарын олон улсын хүчин багтаж байгаа аж.
Макроны хэлснээр Европын удирдагчид болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар дээд хэмжээний уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсан бөгөөд АНУ-ын оролцоог ойрын өдрүүдэд эцэслэнэ гэв.
Голдуу Европын орнуудаас бүрдсэн “сайн дурынхны эвсэл”-ийн 35 удирдагчийн уулзалтын зорилго нь аюулгүй байдлын баталгааг эцэслэх бөгөөд үүнийг бодит болгохын тулд АНУ-ын дэмжлэгийг авах зайлшгүй шаардлагатай гэж европчууд үзэж буй.
Эдгээр баталгаа нь Украинд итгэл төрүүлэхийн зэрэгцээ 2022 онд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлсэн ОХУ дахин халдахгүй байхад саад болох зорилготой юм. “Зөрчил дуусах өдрөөс эхлээд аюулгүй байдлын баталгаа хэрэгжиж эхэлнэ” гэж Макрон Парист болсон хэвлэлийн бага хурлын үеэр Зеленскийгийн хамт мэдэгдэв.
Европын албаныхны хэлснээр, энхийн хэлэлцээ ойрын үед харагдахгүй байгаа ч тэд дайны дараах бэлтгэлийг одооноос хангахыг хүсэж байна. Мөн энэ баталгааг бэлтгэж буй нь Киевт дэмжлэгээ илэрхийлэхийн зэрэгцээ Трамп тэдний хүчин чармайлтад нэгдэхийг найдаж буй хэрэг юм.
Макрон анх 26 улс Украинд цэргээ байрлуулна гэж мэдэгдсэн ч дараа нь зарим улс дотооддоо үлдэж, сургалт, тоног төхөөрөмжөөр дэмжих зэргээр өөр хэлбэрээр оролцоно гэв. Герман болон бусад улс энэ ажилд оролцоно гэж мэдэгдсэн ч Берлин АНУ-ын оролцоо хэр хэмжээтэй байх зэрэг нөхцөл тодорхой болмогц цэргийн шийдвэр гаргана гэжээ. Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони Украинд цэрэг илгээхгүй ч гал зогсоох нөхцөлийг хянах, Украин цэргүүдийг гадаадын нутагт сургах ажлыг нээлттэй дэмжихээ илэрхийлсэн байна.
Франц, Британи хоёр “сайн дурынхны эвсэл”-ийг хамтран тэргүүлж байгаа бөгөөд дайны дараа Украинд цэрэг байрлуулахад нээлттэй хандана гэжээ. Зеленский “26 улс аюулгүй байдлын баталгаа өгөхөөр тохирлоо. Энэ бол олон жилийн дараа хийж буй анхны ийм тодорхой, ноцтой алхам болж байна” гэж мэдэгдэв.
Болгарын Ерөнхий сайд Росен Желясков Украинд цэрэг илгээхгүй ч Хар тэнгисийн бүсэд, тухайлбал тэнгисийн мина цэвэрлэх ажилд хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Тэрээр мөн Болгар улс хөрш Румын, Турктай бүс нутгийн аюулгүй байдлын холбоо байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.