Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Бид хотын нүүр царай” цэвэрлэгээний аяныг эхлүүллээ

316
Баянзүрх дүүргийн 7-р хорооноос ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан “Бид хотын нүүр царай мөн” цэвэрлэгээний аяныг эхлүүллээ. 7 дугаар хороонд Баянзүрх дүүргийн хамгийн олон аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эхний ээлжинд та бидний сайн мэдэх Баянцээлийн гудамжны ААН, байгууллага, иргэд, СӨХ, хороо хамтарч өөрсдийн эзэмшил, ашиглалтад байгаа газрын 50м хүртэлх зам талбайг цэвэрлэсэн. Мөн хороонд байдаг үүсмэл хогуудыг ачсан байна.
Тус хорооны Засаг дарга Б.Их-Амгалан хэлэхдээ "Иргэд аж ахуй нэгж, байгууллагуудыг уг аянд идэвхтэй оролцож, хотын өнгө үзэмжинд өөрсдийн ажиллаж, амьдарч байгаа орчноо цэвэрлэж нэмэр болохыг уриалж байна" гэсэн юм. "Би хотын нүүр царай" аяны хувьд цаашид улирал бүр тогтмол явуулна. Уг аянд Баянзүрх дүүргийн бусад хороодыг нэгдэж, хамтран ажиллахыг уриаллаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.






скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn