Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ

640
Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр өнгөрсөн сарын 30-нд ирсэн иргэдээс авсан шинжилгээний хариу гарч нэг хүнээс коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Ингэснээр Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 39 боллоо.
Тус нислэгээр БНСУ-аас 278 иргэн ирсэн бөгөөд ХӨСҮТ-ийн хоёр болон бусад хоёр лаборатори өнгөрсөн 24 цагт 300 гаруй хүнээс авсан шинжилгээний хариу “сөрөг” гарчээ. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарласан 25 иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарласан 6 хүн, Баян-Өлгий аймагт тусгаарласан 2 хүний шинжилгээний хариу “сөрөг” гарчээ. Мөн тандалтын зорилгоор Налайх, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн эмнэлгээс авсан 26 сорцийн хариу ч сөрөг гарсан байна.
Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Франкфуртын онгоцоор явах гэж байсан нэг хүнээс коронавирус илэрсэн тухай ташаа мэдээлэл гарсан. Энэ мэдээллийг тараасан хүнийг илрүүлж, хуулийн хариуцлага тооцох хэрэгтэй. Франкфурт явах хүмүүс шинжилгээ өгсөн бөгөөд Белги Улсаас 50 гаруй хоногийн өмнө ирээд, буцах гэж байсан нэг хүнд коронавирусний эсрэг биет үүссэн буюу дархлаа тогтсон байсныг илрүүлсэн. Түүнтэй ойр байсан 15 хүнийг олж, шинжилгээ хийсэн бөгөөд вирус илрээгүй” гэлээ.

Ж.Бат
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn