Ерөнхий сайд аа, Засаг дарга А.Гыламхан гэмт хэрэг “ҮЙЛДЧИХЭЖ”

353
-Засаг ноён тусламжийн хөрөнгөөр УИХ-д нэр дэвших бэлтгэлээ эртнээс базааж өөрийнхөө өрсөлдөх зургаадугаар тойргийг эртнээс услахад зориулжээ-
УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Баян-Өлгий аймаг бусдаасаа нэлээд онцлогтой. Нийт сонгогч нь үндэстний цөөнх учраас намуудад нэр дэвшүүлэх боловсон хүчин ч цөөхөн байдаг. Энэ нь 1996 оны сонгуулиас хойш тус аймгаас хэдхэн хүн УИХ-д ээлжлэн сонгогдож байсан.
Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуульд тус аймгийн Засаг дарга А.Гыламхан гэгч нэр дэвшихээр битүүхэндээ зэхэж эхэлжээ. Хэрвээ уншигчид санаж буй бол мань хүн ойр ойрхон айлын хойморт заларч элдэв гоё үгээр өөрийгөө чимэглэж нэр дэвших нүхээ малтаж байсан аж.” Байсан аж” гэх үгийг Баян-Өлгий АН-ын дарга А.Зангарын АТГ-т гаргасан өргөдлөөр тайлбарлая.
Засаг дарга А.Гыламхан нь 2019 онд БНХАУ-ын элчин сайдын яамнаас тусламжаар олгогдсон 1 сая юань буюу 384.0 сая төгрөгийг хүлээн авчихаад ирэх сард болох УИХ-ын сонгуулийнхаа сурталчилгааны ажилдаа зарцуулсан аж. Уг нь тэрээр дээрх мөнгийг зохих журмынх нь дагуу орон нутгийн хөгжлийн сандаа орлого болгож захиран зарцуулах ёстой байна. Гэтэл А.Гыламхан хууль зөрчиж эрх мэдэл албан тушаалаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгож төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар өөрийгөө рекламдах ажилд зарцуулчихжээ гэсэн үг.
Тэгвэл А.Гыламхан нь доор өгүүлэх хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж дур мэдэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А/791 тоот захирамж гаргаж тусламжийн хөрөнгөөр УИХ-д нэр дэвших бэлтгэлээ эртнээс базааж өөрийнхөө өрсөлдөх хоёрдугаар тойргийг эртнээс услахад зориулжээ.
Түүний энэхүү хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6.3.4 дэх хэсэгт заасанчлан төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, хандив, тусламж тэдгээрийн санхүүжилсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байна” гэж заасныг зөрчжээ.
Тодруулбал,
  1. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 60.2.5 дахь хэсэгт зааснаар гадаад дотоодоос ирсэн аливаа тусламжийн хөрөнгийг орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ.
  2. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д зааснаар тусламжийн орлогоос санхүүжүүлэхэд төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээнд тавигдах шаардлагыг нэгэн адил баримтлана.
  3. Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-т тухайн жилийн төсөв, түүний тодотголын төсвийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж батална.
  4. Орон нутгийн хөгжлийн сангийн /ОНХС/ үйл ажиллагааны журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-т ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр,төсөл, арга хэмжээ нь тухайн орон нутгийн иргэдийн саналаар дэмжигдэж эрэмблэгдсэн байна хэмээн цагаанаар хар дээр тус тус заасан ч А.Гыламхан эрх мэдэл албан тушаалаа ашиглан тусламжийн мөнгийг өөртөө ашигласан нь ноцтой үйлдэл хэмээн харагдаж буй юм.
Ямартай ч Засаг дарга болсон цагаасаа эхэлж элдэв явдалд байнга нэр нь холбогддог Засаг ноён А/791 тоот захирамждаа тусламжийн 384.0 сая төгрөгийг 11 төрлийн төсөл, арга хэмжээнд зарцуулсугай гэж даалгасан мөртлөө захирамжийн хавсралтаар 374.0 сая төгрөгийг хувиарласан боловч 10 сая төгрөгийг дундаас нь завшсан байж болзошгүй нөхцөл байдал үүслээ. 
Ерөнхий сайд аа, МАН-ын дарга У.Хүхэлсүх ээ, ийм л нэг "даам" гарсан Засаг ноён баруун хязгаарт эзэн сууж Казах иргэдэд тусламж болон ирсэн 384.0 сая төгрөгийг өөртөө зарцуулж УИХ-ын гишүүн болно хэмээн мөрөөдөж явна. Яг үнэндээ өнөөдөр алс хязгаарын Баян-Өлгий аймаг төвөөс хол байрлалтай шигээ хөгжил дэвшлээс ч хоцорсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх биз ээ. Харин үүний буруутан нь өдгөө тусламжийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан гэх асуудалд нэр холбогдсон А.Гыламхан гэдгийг Баян-Өлгийчүүд дуу нэгтэйгээр батална. Одоо тус аймгийн хамаг өнгөтэй өөдтэй албан тушаал, ажлын байр, тендерийг түүний эзнээ хэмээн хүндэлж тахин шүтдэг УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделханы хүмүүс авдаг тухайг бид өмнө нь баримттайгаар мэдээлж байсан. Үүний үр дүнд нь Баян-Өлгий аймаг хөгжлөөрөө бусдаасаа доогуурт бичигдэх болсон нь нууц биш.
Эцэст нь тусламжийн хөрөнгийг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж хууль бусаар захиран зарцуулсан А.Гыламхан та Казах түмнийг төлөөлж чадахгүй гэдгийг дараагийн удаа баримттайгаар дэлгэн тавих болно.

Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn