Картын эрсдэлтэй гүйлгээнээс сэргийлэх SMS үйлчилгээ

302

ХААН Банк харилцагч таны картаар луйврын шинжтэй, сэжигтэй гүйлгээнээс сэргийлэхэд туслах SMS үйлчилгээг дотоодын ₮ картууддаа нэвтрүүллээ. Уг үйлчилгээнд мессэжээр хариу илгээхэд үнэ төлбөргүй бөгөөд луйврын шинжтэй сэжигтэй гүйлгээ батлагдсан тохиолдолд банк тантай яаралтай холбогдон шаардлагатай арга хэмжээ авах юм.
Таны картаар сэжигтэй гүйлгээ хийгдсэн тохиолдолд:
Анхаарах:
  • Та мессэж хүлээн авсан даруйдаа хугацаа алдалгүй хариу илгээх шаардлагатай
  • Мессэжийг зөвхөн Монгол Улсын үүрэн телефоны операторуудын хэрэглэгч Монголд байгаа тохиолдолд хүлээн авч болно. Хэрэв та гадаадад зорчих бол бүртгэлтэй дугаартаа “Роуминг” үйлчилгээг идэвхжүүлэх шаардлагатай.
  • Мессэж таны банканд бүртгэлтэй утасны дугаарт очих тул та утасны дугаараа шинэчлэн бүртгүүлээгүй тохиолдолд хуучин дугаарыг тань ашиглаж байгаа үл таних этгээд хариу өгөхгүй байх, буруу хариу өгөх эрсдэлтэй.
  • Хэрэв та хариу ирүүлээгүй бол бид тантай яаралтай холбогдох бөгөөд гүйлгээний эрсдэлээс хамааран тантай холбогдох хүртэл хугацаанд картыг тань түр зуур идэвхгүй төлөвт шилжүүлэх болно.
Таны картыг ашиглах цорын ганц хүн та л байх ёстой.
Та энэхүү үйлчилгээ болон сэжигтэй гүйлгээтэй холбоотой асуудлаар 75332341,  Viber: 94071917 дугаарт хандан тодруулаарай.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn