ОУХМ Энхбаатарын Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медалийн эзэн болов

310


Бахрайны Манама хотод болж буй хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа юм. Өчигдөр 59 кг-ын жинд “Алдар” спортын хорооны тамирчин ОУХМ Энхбаатарын Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр огцом өргөлтөөр 86, 89, 92 кг тус тус өргөсөн. Түүний хувьд түлхэлттэй өргөлтөөр эхлээд 106 кг-ыг амжилттай өргөсөн ч сүүлийн хоёр оролдлогоороо 112 кг-ыг давж чадаагүй.


Эх сурвалж: MGL SPORT
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn