Голомт банкны хувьцааны нэгдсэн мэдээллийн төвүүд ажиллаж байна

323

Голомт банк 2022 оны 11-р сарын 16-нд буюу өчигдөр хувьцааны танилцуулгаа албан ёсоор эхлүүлж, IPO нээлтээ хийсэн.
Тэгвэл Голомт банк хувьцаа, үнэт цаас, хөрөнгө оруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг иргэд, олон нийтэд зориулан хүртээмжтэйгээр хүргэх зорилгоор Shangri-La Mall болон Central Tower-ын 1-р давхарт нэгдсэн мэдээллийн төвийг ажиллуулж, танилцуулах өдөрлөгийг нээлттэй зохион байгуулж байна. Танилцуулах өдөрлөгт Голомт банкны хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагааны үндсэн андеррайтер “Инвескор Капитал” ҮЦК ХХК, туслах андеррайтер “Голомт Капитал” ҮЦК ХХК-иуд хамтран оролцож байна. Хөрөнгө оруулагч та бүхэн тус мэдээллийн төвүүдэд зочилсноор хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөөг авахаас гадна үнэт цаасны дансаа үнэ төлбөргүй нээлгэх боломжтой юм.
Хувьцааны нэгдсэн мэдээллийн төвүүд 11-р сарын 17-ноос 11-р сарын 25-ны өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу тус тус ажиллана.
  • Shangri-La Mall – 10:00-21:00 цаг
  • Central Tower – 09:00-18:00 цаг
Та хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://ipo.golomtbank.com/ вэбсайтад хандан аваарай. Мөн өөрийн үйлчлүүлдэг аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хувьцаагаа захиалж болох бөгөөд Голомт банкны харилцагчид www.egolomt.mn вэбсайт, SocialPay аппликэйшн ашиглан захиалгаа өгөх боломжтой.Голомт банкны хувьцааны мэдээлэл:
  • Нийтэд санал болгох хувь: 10.09%
  • Нэгж хувьцааны үнэ: 1285 төгрөг
  • Татан төвлөрүүлэх хөрөнгө: 103.3 тэрбум төгрөг
  • Хувьцааны захиалга авах хугацаа: 2022.11.23-11.30-ны өдрүүдэд
Нээлттэй банк – Голомт банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn