С.Эрдэнэ: Надад “Молор констракшн“ ХХК-д хувьцаа эзэмшиж байсан түүх байхгүй

236

УИХ-ын 14 дүгээр тогтоолоор байгуулсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Яг одоо Хөгжлийн банкнаас зээл авсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Дарханы гурил тэжээлийн элеватор)-ны зээлийн асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр "Молор констракшн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ гэрчээр дуудагдаж тайлбар өглөө. Учир нь, түүний хувьцаа эзэмшиж байсан гэх "Молор констракшн" ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлний мөнгөнөөс 530 сая төгрөг шилжүүлж авсан нь тогтоогджээ.
Тэрбээр "Надад хувьцаа эзэмшиж байсан түүх байхгүй. Ямар үндэслэл, мэдээллээр асуудалд холбож дуудсаныг ойлгоогүй. Хоёрт, "Молор констракшн" ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авч байсан түүх байхгүй юм билээ. Энэ асуудалд дуудагдсан учраас ирэхээс өмнө судалсан юм. "Молор констракшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Бадамцэцэг миний ээж биш, миний ээжийн дүү. Хөгжлийн банкнаас 8 тэрбум төгрөгийн зээл авсан асуудал нь Дарханы гурил тэжээлийн элеваторын л асуудал шүү дээ. Дарханы гурил тэжээлийн элеваторын хувьцааг "Молор констракшн" ХХК эзэмшиж байсан ч шилжүүлж өгсөн. Хувьцааны төлбөр болох хөрөнгийг шилжүүлж авсан нь зүйл болсон. Түүнээс Хөгжлийн банкнаас зээл аваагүй, холбоогүй" гэх тайлбарыг өглөө.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn