Сингапурт робот нохой хүмүүст хоорондоо зайтай явахыг сануулж эхэлжээ
![](http://nutag.mn/uploads/posts/2020-05/1589507646_boston-dynamics-spot-in-singapore.jpg)
Гэхдээ уг робот хүмүүсийн зургийг цуглуулахгүй, хэн болохыг нь тодорхойлохгүй. Өөрөөр хэлбэл хүний хувийн мэдээлэлд халдахгүй ажээ. Хэрвээ туршилт амжилттай болбол Spot-ийг цаашдаа оргил ачааллын үеэр тогтмол ажиллуулах юм байна. Робот нохой ашигласнаар эргүүлийн ажлын байрыг хэмнэж, вирус тараах эрсдлийг бууруулж байгааг Сингапурын Хүрээлэнгүүдийн захиргаанаас мэдээлжээ. Коронавирусийн тархалттай тэмцэхэд технологи ашиглах явдал сүүлийн үед нэмэгдэж байгаа. Тухайлбал АНУ, Хятадын зарим хотуудад дрон ашиглан хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж эхэлсэн байна.
Р.Түвшин
Эх сурвалж: The Verge