”5.1”-ийн амралтын аялал нь Хятадын эдийн засгийн эрч хүчийг харуулж байна
“Хятадын “5-р сарын 1”-ний баярын амралт нь аялал жуулчлалын оргилд хүрч, тасалбар олдохгүй байна”, “Хятадын хэрэглээний зардал өндөр байна”, “Хятадын эдийн засаг хурдасч байна”...
“Хятадын “5-р сарын 1”-ний баярын амралт нь аялал жуулчлалын оргилд хүрч, тасалбар олдохгүй байна”, “Хятадын хэрэглээний зардал өндөр байна”, “Хятадын эдийн засаг хурдасч байна”... “Тавдугаар сарын 1”-ний Олон улсын хөдөлмөрчдийн баярын үеэр гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын эдийн засагт анхаарал хандуулсан нийтлэлүүд олон гарчээ.
Хятадын албан ёсны тоо баримтаас үзвэл энэ оны "5-р сарын 1"-ний баярын амралтаар Хятадын дотоодын аялал жуулчлал эрчтэй сэргэж, жуулчдын тоо давхардсан тоогоор 274 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 70.83 хувиар, дотоодын аялал жуулчлалын нийт орлого 148 тэрбум 560 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 128.9 хувиар нэмэгджээ. Холбогдох аялал жуулчлалын платформ дээрх зочид буудлын захиалга 2019 оны мөн үетэй харьцуулахад 10 дахин нэмэгдсэн байна.
Хилээр нэвтрэх бодлогыг нарийн оновчтой болгож, тохируулалт хийснээр Хятадын жуулчид "5-р сарын 1"-ний баярын үеэр гадагшаа аялах давалгааг эхлүүлэв. Холбогдох аялал жуулчлалын платформын мэдээллээс үзэхэд эх газрын гадагш чиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүний нийт захиалга жилийн өмнөхөөс 18 дахин өссөн байна.
Тавдугаар сарын амралтын үеэр хэрэглээ огцом нэмэгдэж буйн цаана санаачилга бий. Энэ онд Хятад улс хэрэглээгээ сэргээж, тэлэхийг эн тэргүүнд тавьж, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, хэрэглээг нэмэгдүүлэх, оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх, хэрэглээний орчныг сайжруулах зэрэг олон бодлого хэрэгжүүлж байна. Баярын эдийн засаг бол Хятадын эдийн засгийг ажиглах чухал цонх юм. 1-р улиралд эдийн засаг төсөөлж байснаас илүү өсөлттэй гарсны дараа 05-р сарын баярын үеэр олон удаагийн хэрэглээний индекс хүлээгдэж байснаас давсан нь Хятадын хэрэглээний зах зээлийн дотоод хүчин чадал хурдацтай тэлж, эдийн засгийн өсөлтийг хангах хэрэглээний үүрэг улам бэхжиж байгааг бүрэн нотолж байна.
Хятадын дотоодын эрэлт хэрэгцээ их байгаа нь дэлхийн эдийн засагт эерэгээр нөлөөлж байна. Олон улсын валютын сангаас хамгийн сүүлд нийтэлсэн "Ази Номхон далайн эдийн засгийн төлөв байдлын тайлан"-д дурдсанаар Ази Номхон далайн бүс нутагт Хятад улсын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр нэгдүгээрт орсон байна. 2023 оны эцэс гэхэд Хятадын дотоодын эрэлт бүрэн сэргэснээр дэлхийн ДНБ-ий өсөлт 1 орчим хувиар өснө гэж Goldman Sachs групп таамаглаж байна.
Хятад улс өндөр чанартай хөгжлийг ахиулахын хэрээр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээний шинэ цэгүүд бий болсоор байна. Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, орон сууцны сайжруулалт, боловсрол, эмнэлгийн тусламж, соёл, спортын үйлчилгээ зэрэг эрэлт хэрэгцээ нь дэлхий дахинд шинэ боломжуудыг бий болгосоор байна. Статистикийн мэдээгээр 2025 он гэхэд Хятадын дундаж орлоготой хүн ам 500 саяас давж, 2035 он гэхэд "95-аад онд төрсөн" болон "2000-аад онд төрсөн" хэрэглэгчдийн хэрэглээний нийт хэмжээ 16 их наяд юаньд хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Энэ нь шинэ хэрэглээний зах зээлийн өсөлтийг ихээхэн дэмжиж, дэлхийн эдийн засагт тогтвортой эрч хүч оруулах болно.
Хятадад үзэсгэлэнд оролцох, үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх гадаадын компаниудаас авахуулаад үндэстэн дамнасан компаний удирдлагууд ойр ойрхон айлчилж, гадаад ертөнц Хятад руу дахин дахин анхаарал хандуулж байгаа нь Хятадын эдийн засгийн хөгжлийн буухиа галт тэргэнд суух боломжийг алдаж болохгүй болсныг харуулж байна.