Шоронгоос захидал бичсэн Б.Ганхуягт ЕРӨНХИЙ САЙД хариу барив

0

"Нүүрсний хулгай"-н хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдан, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг ХЭҮК-т захидал бичсэн байдаг. Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захиалгаар цагдан хорьж байгаа гэх утга бүхий үгсийг захидалдаа дурдсан билээ. 
Тэгвэл эл асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариу тайлбар өгчээ. Тэрбээр өчигдөр /2023.09.14/ Дархан-Уул аймагт ажиллахдаа иргэдтэй уулзалт хийж, мэдээлэл өгсөн. 
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нүүрсний хулгай гэж зөндөө л зүйл болж байна. Зарим нэг хоригдсон хүмүүс нь ХЭҮК-т хандсан байна билээ. Авлигачид баригдаад ирэхээрээ л учир зүггүй хүний эрхийн мэдрэмжтэй болдог юм. Хүний эрхийг тэгтлээ дэмждэг байсан юм бол яагаад авлига хийв гэдэг асуудал үүсч байгаа юм. Харин авлига өөрөө хүний эрхийн хамгийн том зөрчил. Авлигачид бидний сургууль, цэцэрлэгийг булаадаг. Авлигачид бидний замыг чанаргүй болгодог" гэж ярьсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn