Т.Санчир: Тамирчид нэг лигт тоглосноор өрсөлдөөн гарна

338

Монголын сагсан бөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн эздийн холбооны үл ойлголцлоос болж тамирчин, тоглогчдын эрх ашиг хохирч байгаа талаар Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тамирчид мэдээлэл хийлээ
Хасын хүлэгүүд багийн тоглогч Б.Билгүүн " Хоёр холбооны үл ойлголцлоос болж тамирчид тоглох боломжгүй байдалд хүрлээ. Уг нь бид нэг лигтээ тоглохоор бэлтгэлээ хийж байсан ч тулсан үед ийм шийдвэр гарч байгаа нь харамсалтай байна. Иймд тамирчид нэг лигт тоглох хүртэл би Хүлэгүүд багийн бүрэлдэхүүнд тоглохгүй гэдгээ хэлмээр байна" гэлээ.
Эрдэнэтийн Уурхайчид багийн тамирчин Т.Санчир "Хамгийн гол нь сагсан бөмбөгийн тоглолт алгасалгүй шимтэн үздэг үзэгчдээ хүндлэн холбооноос уян хатан шийдвэр гаргах байх гэж хүлээж байна. Бид хоёр лигт биш нэг лигт тогломоор байгаа гэдгээ илэрхийлсэн. Тэгж байж өрсөлдөөнтэй тоглолтууд гарна" гэв.   
Тэнүүн-Өлзий багийн тоглогч А.Энхбаясгалан "Бид нэгдсэн нэг дээд лигт тоглохыг хүсэж байна. Өмнөх ах нар хоёр лигт хуваагдаад гаднын тэмцээнд ч орж чадахгүй ид үеэ өнгөрөөсөн. Энэ алдааг дахин гаргамааргүй байна. Хоёр талд хуваагдаж тогловол хувь хүний хөгжил буурч, өрсөлдөөн ч багасна" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn