Умард Солонгос хатуу түлшээр ажилладаг пуужин туршжээ

155


Умард Солонгос ням гарагт дуунаас хурданцэнэгт хошуу бүхий дунд зайн тусгалтай, хатуу түлшээр ажилладаг баллистик пуужинг амжилттай туршсан гэж Солонгосын төвцахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлэв. Энэхүү туршилтын зорилго нь ийм пуужингийн “хөөрөх, маневрлах үзүүлэлтүүд”, “шинээр бүтээсэн олон угсраа, өндөр хүчин чадалтай хатуу түлшт хөдөлгүүрийн найдвартай байдлыг шалгах” явдал байв гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ. Умард Солонгос ням гарагт Японы тэнгис рүү дунд зайн тусгалт баллистик пуужин харвасан нь энэ оны анхны ийм ажиллагаа болсон тухай Өмнөд Солонгосын арми өмнө нь мэдэгдсэн юм.

Японы Засгийн газраас мэдэгдсэнээр, угпуужин тус улсын эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бөгөөд онгоц, хөлөг онгоцонд хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна. Солонгосын хойгт хурцадмал байдалөсөн нэмэгдэж байгаа энэ үед Умардын тал хатуу түлшээр ажилладаг тив алгасах баллистик пуужин харваснаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа дээрх туршилтыг хийжээ. Пёньян саяхан Өмнөд Солонгостой маргаантай байгаа баруун тэнгисийн хилийн ойролцоо их буугаар буудсанбөгөөдхариуд ньСөүл цэргийн сургуулилалт хийсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn