Гадаадын хөрөнгө оруулалттай 7160 компани байгуулагдсан гэжээ

90


2024 оны эхний хоёр сард Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 7160 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеэс 34.9 хувиар өссөн гэнэ. Энэ нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт төдийгүй үндэстэн дамнасан компаниуд Хятадын зах зээлийн хөгжлийн боломжуудыг өөдрөгөөр харж, итгэлтэйгээр хөрөнгө оруулж байгааг харуулж байна гэж Хятадын Худалдааны яамны саяхан нийтэлсэн тоо баримтад дурьджээ.

Хөрөнгө оруулалтын бүтцийг авч үзвэл, өндөр технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалттай 1865 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеэс 32.2 хувиар өсч, гадаадын хөрөнгө оруулалтын бодит зарцуулалт 71 тэрбум 440 сая юань болсон байна. Эдгээрээс өндөр технологийн үйлдвэрлэлд 28 тэрбум 270 сая юанийн гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 10.1 хувиар өссөн аж.
Эх үүсвэрийн хувьд, Хятад Улсад зарим өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулалт эрчимтэй өссөн байна. Өнгөрсөн хоёр сард Хятадад оруулсан Францын хөрөнгө оруулалт 585 хувь, Испанийх 399.3 хувь, Австралийнх 144.5 хувь өсчээ.

Г.Бямба
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn