Д.Сарангэрэл УИХ-д жагсаалтаар нэр дэвшүүл гэж намын удирдлагуудаа "шахаж байна"
УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн сарын дараа эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор МАН, АН УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж буй. МАН-ын хувьд тойргуудад нэр дэвшихээр горилогчид намынхаа Удирдах Зөвлөлд хүсэлтээ өгч, улмаар аймгуудынхаа намын хороотойгоо санамж бичиг байгуулаад байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хувьд ч УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших хүсэлтээ гаргасан бөгөөд намынх нь удирдлагууд түүнийг өмнө нь сонгогдож байсан Хан-Уул дүүрэгтээ бус Хөвсгөл, Булган, Орхон аймагт нэр дэвшихийг санал болгосон байна. Харин Д.Сарангэрэл УИХ-д намын жагсаалтаар нэр дэвшүүл гэж намын даргаа "шахаж буй" ажээ. Ингэхдээ бүр жагсаалтын эхний 15-т багтах сонирхолтой байгаа гэнэ.
С.Сарнай
https://sonin.mn/newsDetail/2668