Ральф Шумахер дарс тээвэрлэх зорилгоор Оросын Нива машин худалдан авчээ

424
Германы алдарт уралдааны тамирчин Михаэль Шумахерын бага дүү Ральф Шумахер автомашины цуглуулгаа Оросын шинэ Нива машинаар нэмсэн байна.
Тэрээр Нива буюу LADA 4х4 бартаат замын машиныг дарс тээвэрлэх зорилгоор худалдан авчээ. Ральф Шумахерын хувьд зодог тайлсныхаа дараа “Schumacher Wines” нэртэй дарсны үйлдвэрлэл эрхлэх болсон юм.
Формула-1-ийн экс нисгэгч Орос машиныг Герман дахь албан ёсны борлуулагчаас нь 12,590 еврогоор худалдан авсан юм байна. Хуучнаар зөвлөлтийн ВАЗ-2121 гэж нэрлэгдэж байсан Lada 4х4 автомашин нь боломжийн үнэ болон эдэлгээ, явдлаараа Европт нэр хүндтэй машинуудын тоонд багтдаг байна. 

Эх сурвалж: zogii.mnскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn