Н.НОМТОЙБАЯР: Төрөө намчдаас салгах зорилгоор сонгуульд өрсөлдөхөөр болсон

130

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монголын улс төрд Үндэсний эвсэл намуудын бүрдлээр бий болсон. Салбар салбарын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор мөрийн хөтөлбөрөө батлуулж  үндэсний аудитын газраар шалгагдаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргэгдсэн. Үндэсний эвсэл 2024 оны сонгуульд оролцох батламжаа авсан. Тавдугаар сарын 5-нд хуульд заасны дагуу гишүүд, дэмжигчдийнхээ өмнө хүлээсэн. Улс төрийн улиг болсон намуудыг эрүүлжүүлэх төрөө намчдаас салгах, улсын нийгэм, эдийн засгийн бодлогыг хөгжил рүү тэмүүлэх зорилготой сонгуульд оролцож байгаа. Намуудын талцалыг зогсоож үндэсний эвсэлд ямар нэгэн үүд хаалга гэж байгүй. Улсын төлөө хамтран ажиллаж төрөө намчдаас салгаж, эдийн засаг нийгмийн бодлогоо сэргээж манай намтай тав, зургаан нам хамтран ажиллахаа мэдэгдсэн байгаа” гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn