ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй юм аа" Д.Сумъяабазараа

107

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.  
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Ногоон автобусны дуулиан өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлж яригдаж эхэлсэн. Хотын дарга асан Д.Сумъяабазар надад ногоон автобусны хэргийг олон нийтэд ил болгочихлоо гэж уурлаж байгаа. Түүний телевизийн ярилцлагыг үзээд нар баруунаас мандах нь дээ гэж бодсон. Нүдийг нь боож, чихийг нь бөглөж, гарыг нь барьж байгаад тендер зарлуулаад хуучин автобус авчирч өгсөн болгож харагдуулах гэж байна.  Д.Сумъяабазарт хэлэхэд "Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй юм аа" гэж хэлье. 
Түүнчлэн манай намын анхан шатны байгууллагын гишүүдийн саналыг үндэслэж, нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна. Хуулийн дагуу авлига албан тушаалтны хэрэгт холбогдсон этгээдийг аливаа улс төрийн намаас нэр дэвшүүлэх эрх байхгүй. Тодруулбал, Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар авлига албан тушаалын гэмт хэргээр шийтгэх шүүхийн шийдвэр гарсан этгээд нэр дэвших эрхгүй. Манай намын тухайд энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг сацуу намынхаа дүрэмд авлига албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүнийг нэр дэвшүүлэхгүй заасан байгаа. Хууль, намын дүрмээ дагана.
Миний мэдэж байгаагаар УИХ-ын долоон гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн. МАН-ын хяналтын ерөнхий хороо нэр дэвшүүлэх асуудал дээр хяналт тавьж дүгнэлт гаргадаг гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn