Б.Чойжилсүрэн: Амгалан дулааны станцад гарсан гэмтлийг засварласан
Амгалан дулааны станцад гарсан гэмтлийг бүрэн засварласан талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө. Тэрээр "Амгалан дулааны станцад саатал гарсан. Засаад дуусаж байгаа. Айл өрхийн цахилгаан, дулаанд өөрчлөлт гараагүй. 2024-2025 оны өвлийн оргил ачааллын үеэр Бөөрөлжүүтийн станцийг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөж бйсан. Гэмтэл гарсантай холбоотойгоор 14-21 хоног хойшлох тооцоололтой байна. Ослын шалтгааныг тодруулахаар мэргэжлийнхэн ажиллаж байна. Эрчим хүчний үнийг өртөгт дөхүүлнэ" гэв.