Баянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад оржээ

126

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Олимп хотхонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад оржээ.
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийж буй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Олимп хотхонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад оржээ. 
Барилга нь гурван давхар бөгөөд зоорийн давхартай, чулуун хөвөн дулаалгатай металл ба чулуун фасад хийж, явган зам болон авто зогсоолоос бүрдсэн. Тус хороонд улсын сургуулийн эрэлт хэрэгцээ нэн шаардлагатай байгаа төдийгүй жишиг сургуулийн барилгын зураг төслийг шинэчлэн, газрын хэмжээнд тааруулан сургуулийн стандартын дагуу гүйцэтгэж, том жижиг хоёр спорт заал төлөвлөн, дотор интерьерийг орчин үеийн сургуулийн барилгын төлөвлөлтөөр гүйцэтгэжээ. 
Тус барилгад 2025 оны хоёрдугаар сарын 17-ний өдөр байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж хүлээн авсан бөгөөд ”Голден лайт дизайн” ХХК-ний зураг төслөөр “Голдэн Лайт Групп” ХХК угсралтыг гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn