Сонгуулийн сурталчилгааны ажил хийж яваад хоёр хүн осолдож, амиа алджээ
2020 оны УИХ-ын сонгуульд "Сахигтун, Үндсэн хуулийн-19" эвслээс Сэлэнгэ аймгаас нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны ажлыг хийж байсан хоёр иргэн зам тээврийн осолд өртөж, харамсалтайгаар амь насаа алджээ. Тодруулбал, Гүрэнт монгол хөдөлгөний гишүүд тавуулаа нэр дэвшигчийн сурталчилгааны ажлыг хийхээр Сэлэнгэ аймаг руу явж байх үедээ Дарханы замд осолджээ. Тэдний гуравынх нь биеийн байдал хүнд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ талаар "Сахигтун, Үндсэн хуулийн-19" эвслээс мэдээлэл хийж, эмгэнэл илэрхийллээ.
А.Дөлгөөн