Эрдэмтэд хүнтэй ижил хэмжээтэй эртний халимын шинэ төрөл зүйлийг нээжээ

16

Австралийн зүүн өмнөд эргийн ойролцоогоос олдсон шинэ чулуужсан олдвор нь урьд өмнө мэдэгдээгүй эртний шүдэт халимын нэгэн шинэ төрөл зүйл болохыг тогтоолоо.
26 сая жилийн өмнө амьдарч байсан энэхүү халим Хойд мөсөн далайн эргэн тойронд сэлж, том нүд болон хурц шүдээрээ өөрийн эзэмшил хэсгийг ноёрхож байв. Хамгийн сонирхолтой нь өнөөгийн аварга том халимуудтай харьцуулахад Janjucetus dullardi хэмээх уг халим нь тун жижигхэн байсан бөгөөд хүний биеийн хэмжээтэй, эсвэл тухайн үеийн пингвиний хэмжээтэй төстэй байжээ.
Тэр үед Австрали орчмын тэнгист иймэрхүү жижигхэн халимууд олноороо оршин тогтнож байсан бөгөөд одоогийн халимууд 5.3 сая жилийн өмнөөс аварга том болж эхэлжээ. Австралийн Виктория мужийн Музейн Судалгааны Хүрээлэн ба Монашийн их сургуулийн палеонтологич Руайрид Дункан “Энэ бол үндсэндээ том нүдтэй, хурц шүдтэй жижигхэн халим. Өхөөрдөм жижигхэн харагдавч огт гэмгүй амьтан байгаагүй. Шүдэт халимын акул шиг хувилбарыг төсөөлөөд үзээрэй” хэмээн тайлбарлажээ.
undefined
Олдсон чулуужсан үлдэгдэл нь тун ховор тохиолдол бөгөөд хэсэгчилсэн гавлын яс, чихний яс, шүдийг агуулж байжээ. Энэ нь Дункан болон түүний хамтрагчдад уг амьтныг устаж үгүй болсон mammalodontid хэмээх эртний халимын төрөлд багтдагийг тогтоох боломж олгосон юм.
J. dullardi бол дэлхий даяар нээгдсэн дөрөв дэх mammalodontid бөгөөд гурав дахь нь Австралийн Виктория мужийн Жан Жук чулуужсан давхаргаас олдсон тохиолдол болж байна. Түүнчлэн энэ удаагийн олдвор нь шүд болон дотоод чихний бүтцийг нарийвчлан хадгалсан анхны тохиолдол юм.
Эрдэмтдийн үзэж буйгаар чулуужсан яс нь нас бие гүйцээгүй халимын үлдэгдэл бөгөөд амьд ахуйдаа ойролцоогоор 2 метр урттай байжээ. Нас биед хүрсэн ч орчин үеийн халим шиг томрохгүй, дээд тал нь 4 метр хүрдэг гэж үзэж байна. Ховор чихний яс нь J. dullardi орчноо хэрхэн мэдэрч, чиг баримжаагаа олдог байсан тухай чухал мэдээлэл өгч байна.
undefined
Хожмын сая сая жилд халимууд асар их хувьслын өөрчлөлтөд оржээ. “Энэ чулуужсан олдвор нь эртний халимууд хэрхэн өсөж, хувьсан өөрчлөгдсөнийг, мөн тэд далайд амьдрахад бие махбод нь хэрхэн зохицож хөгжсөнийг харуулах нэгэн цонх болж байна” хэмээн палеонтологич Эрих Фицжералд онцолжээ.

https://itoim.mn/a/2025/08/21/world/rjw?17aa07bc2aee83a420c2e5de4a062521
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn