Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ Мэдээ мэдээлэл 2025/12/09 13:58 125 Хуваалцах Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалж, 8 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт дуудлагын 87 нь обьектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.скачать dle 12.0 125 Хуваалцах Facebook Twitter