“Ногоон нуур-1008” төслийн гүйцэтгэгч компанийн захирлыг албадан буцаалаа

13

“Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийн ерөнхий гүйцэтгэгч “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК-ийн эрх бү­ хий албан тушаалтныг Монгол Улсаас албадан гаргажээ. Тус төслийн ерөнхий гүйцэтгэгч компанийн захирал БНХАУ-ын иргэн Ян Яао манай улсын хууль тогтоомжийг үл ойшоож байсан учраас Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-аас Монголд оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон аж. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хэрэгжүүлж буй “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийн ажлыг гүйцэтгэж буй гадаадын иргэдэд ГИХГ-аас хяналт, шалгалт удаа дараа явуулсан байна. Уг нь Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдэд шаардлагатай гадаадын ажилч­ дыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхийн тулд 2025 онд 31, 155 дугаар тогтоол баталсан. Үүний хүрээнд төслийн ажил гүйцэтгэх 372 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлжээ. Гэвч төслийн талбайд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлүүлсэн, хууль бусаар ажиллаж байсан гадаадын иргэдийг нууж зугтаалгасан, өөр газарт шилжүүлэн ажиллуулсан зэрэг ноцтой зөрчил төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албан тушаалтан дээрх хүн гаргасан гэнэ. Тиймээс илэрсэн зөрчлүүдийг арилгуу­лахаар ГИХГ-аас албан шаардлага удаа да­раа хүргүүлж, зөвлөгөө, мэдээлэл өгсөөр байж. Харамсалтай нь, хятад захирал Ян Яао манай улсын хууль сахиулагчдыг үл ойшоон, зөрч­ лөө дахин давтаж, байгууллагын хууль ёсны шийдвэрт нөлөөлөх оролдлого хийсэн тул оршин суух зөвшөөрлийг нь хүчингүй болгосон юм байна. Гэтэл албан зориулалтын паспортоор хилээр дахин нэвтэрч, Монголд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогджээ. Тиймээс ГИХГ-аас холбогдох хууль, тогтоомжийн дагуу Ян Яаог гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа. Харин Ян Яао төрийн албан хаагчдад шахалт үзүүлж, хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсоор буй аж. Монгол Улс ч гэсэн тусгаар тогтносон, хууль сахиулаг­ чид нь хараат бусаар ажилладаг гэдгээ энэ тохиолдолд харуулах ёстой биз ээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn