БЗД-ийн 19 дүгээр хороо 240 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг эхлүүлсэн.
Барилгыг “ДИ БИ ТИ БИ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж, Улсын комисст хүлээлгэн өглөө. Тус цэцэрлэг нь 2,105 м.кв талбай бүхий хоёр давхар барилга бөгөөд хүүхдэд аюулгүй, тав тухтай сургалтын орчин бүрдүүлэхээр төлөвлөгдсөн байна.
Шинэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр тус хорооны сургуулийн өмнөх боловсролын хүртээмж нэмэгдэж, бага насны хүүхдүүд гэрийнхээ ойролцоо сурч, хөгжих боломж бүрдэнэ.