Ёстой уучлаарай, МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД ЦААШАА шүү
Ерөнхий сайд асан, Ж.Эрдэнэбат нь АТГ-т дуудагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Түүнийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа
- Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцож нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг баталсан.
- Уг шинээр тогтоосон тусгай зөвшөөрлөө төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгээ хамтран эзэмшдэг "Хэрх Илч" компанид шилжүүлсэн.
- Үүний дараа тусгай зөвшөөрлөө "Алтай констракшн"-ны Х.Бат-Эрдэнийн "Бэст лэнд майнинг" гэх шинээр байгуулсан компанид зарсан
гэх зэрэг асуудлаар шалгуулахаар иргэд АТГ-т хандсан байдаг. Үүнээс улбаалан түүнийг яллагдагчаар татсан... УИХ-ын гишүүн түүний балагтай үйлүүдийг энэ мэтээр тоочиж болох ч энэ удаа МӨНГӨ ХҮҮЛЭГЧ энэ эрхэм ядарсан ардынхаа мөнгийг нэг гараараа хүүлж, нөгөө гараараа тэдний төлөөл би...” хэмээн жүжиглэж байгаад нь ард иргэд дургүй байгааг л хэлэх гэсэн хэрэг. Банк бус санхүүгийн байгууллага бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн өндөр хүүтэйгээр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газар. Түүний 2013 онд байгуулсан Гүнсан-Эрдэнэ ХХК нь ашгийн төлөө байгууллага. Түүнийгээ ч тэрээр нуугаагүй ХОМ-тээ байнга дурдсан байдаг. Тус компаниа байгуулахдаа тэрээр УИХ-ын гишүүн байсан гээд бодохоор Сэлэнгэчүүд хэнээр өөрсдийгөө төлөөлүүлж байгаа вэ гэж халагламаар. Мөнгө хүүлэгчид хэзээ ч хүний амьдралыг бодохгүй. Нэг мөнгөө хоёр болгож авахын төлөө л тэмүүлэхээс зээлдэгчийг огт бодохгүй. Тэгвэл түүний зээлдэгч нь ард түмэн. Тиймээс ард иргэдийнхээ МӨНГИЙГ ХҮҮЛЭГЧИД энэ сонгуульд ЦААШАА шүү, ёстой уучлаарай.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл
Үндсэн мэдээлэл
Регистрийн дугаар | Оноосон нэр | Бүртгэсэн огноо | Хэлбэр | Төрөл | Хувьцаа эзэмшигч, гишүүний тоо | Хуулийн этгээдийн хаяг |
5686768 | Гүнсан-Эрдэнэс ББСБ | 2013.03.21 | ХХК /ББСБ/ | Ашгийн төлөө | 2 | Улаанбаатар, Сүхбаатар, 2-р хороо, сөүл, Твин таур-1, 11 давхар, 1103 |
Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл
Д/д | Ангилал | Улсын нэр | Эцэг/эх/-ийн нэр | Нэр | Бүртгэсэн огноо |
1 | Иргэн | Монгол | Доржсүрэн | Тунгалаг | 2019.06.07 |
2 | Иргэн | Монгол | Доржсүрэн | Туул | 2019.06.07 |
Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдийн мэдээлэл
Д/д | Албан тушаал | Улсын нэр | Эцэг/эх/-ийн нэр | Нэр | Бүртгэсэн огноо |
1 | Захирал | Монгол | Доржсүрэн | Туул | 2013.03.21 |
Үйл ажиллагааны чиглэлийн мэдээлэл
Д/д | Үйл ажиллагааны код | Үйл ажиллагааны чиглэл | Бүртгэсэн огноо |
1 | 6630 | Зээлийн үйл ажиллагаа | 2013.07.26 |
2 | 0149 | Фермерийн аж ахуй эрхлэх | 2013.03.21 |
3 | 6810 | Үл хөдлөх хөрөнгийн зуучлал | 2013.03.21 |
4 | 7911 | Аялал жуулчлал | 2013.03.21 |
5 | 5590 | Зочид буудал | 2013.03.21 |
6 | 4610 | Гадаад худалдаа | 2013.03.21 |
7 | 4774 | Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ | 2013.03.21 |
С.Туул
Эх сурвалж: erennews.mn