Дорнод аймагт бөхийн таван төрлийн хөшөө бий болжээ

569
Бөхийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Г.Пүрэв-Очирын санаачилгаар таван бөхийн төрлийн хөшөөг боржин чулуугаар урлан Дорнод аймгийн Цагаан-Овоо сумыг нэрлэсэн уулын оройд байршуулжээ. Тэрээр өөрийн тоонот нутаг Цагаан-Овоо уул дээрээ "Бөхийн үндэсний хүрээлэн" байгуулах гэж байгаа бөгөөд уг үйл хэргийнхээ хүрээнд дээрх хөшөөг байршуулсан байна. Тус хүрээлэн нь мод, зүлэг бүхий цэцэрлэгт талбайтай байх бөгөөд ус худагны асуудлыг Цагаан-Овоо сумын засаг дарга Т.Баярмагнай шийдэхээр болсон аж. Г.Пүрэв-Очир Дорнод аймагт зонхилон амьдардаг халх, буриад, барга, үзэмчин, самбо бөхийн боржин хөшөөг буриад бөхийн дууны шүлэгтэйгээр зарим нөхрийнхөө хамт "Боржин суварга" ХК-д захиалан бүтээлгэжээ. Тэрээр “Бөхийн үндэсний хүрээлэн" төслөө гурван жилийн өмнө санаачилсан бөгөөд өмнөх “Дөрвөн угсаатны бөхийн спортын соёлыг хөгжүүлэх" төсөл нь найм дахь жилдээ амжилттай үргэлжилж байна.  

Эх сурвалж: mnb
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn