Тарваган тахлын сэжигтэй нэг хүний шинжилгээ, эмчилгээнд 100-гаад сая төгрөг зарцуулж байна

379

Өнгөрсөн долоо хоногт Завхан, Баянхонгор аймагт тарваган тахлын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн. Энэ бүгдэд ЗӨСҮТ-ийн баг голомтод ажиллаж, эхний шинжилгээг авахад хариу сөрөг гарсан. PCR нарийвчилсан шинжилгээний хариу мөн сөрөг гарчээ. Сүүлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн Завхан аймгийн иргэний хувьд өвчтөн аймгийн төвд эмнэлэгт хэвтсэн. Гэртээ найман хүнтэй хавьтал болсон учир хавьтал болсон бүх хүнд  PCR шинжилгээ хийлгэхээр өнөөдөр сорьц ирж байгаа аж.

Мэргэжлийн байгууллагаас хэлж анхааруулсаар байтал 30 гаруй насны эмэгтэй, эрэгтэй хүмүүс тарваганы мах идсэн өгүүлэмжтэй, булчирхай цочих, гүйлгэж суулгах зэрэг клиникийн шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. 

Иргэдийн энэ мэт хариуцлагагүй үйлдлээс болж нэг хүний тарваган тахлын лабораторийн шинжилгээ, эмчилгээ, голомтод ажиллах мэргэжилтнүүдийн хамгаалах хувцас хэрэгсэл зэрэг улсаас 100-гаад сая төгрөгийн зардал гарч байна гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn