Шатахууны үнэ 60-200 төгрөгөөр өсжээ

454


Олон улсын зах зээлд газрын тосны ханш хямдарсантай холбоотойгоор манайд өнгөрсөн тавдугаар сарын сүүлийн долоо хоногт бүх төрлийн шатахууны үнийг литр тутамд нь 200 орчим төгрөгөөр бууруулсан. Тэгвэл өчигдөр “Шунхлай”, “Сод Монгол” компани АИ-92 бензинийг литрийг нь 1420, АИ-95-ыг 2000, дизель түлшийг 2090 төгрөгөөр борлуулж байв. Энэ нь сүүлийн гурван долоо хоногийн дотор АИ-95 бензиний үнэ 200, дизель түлшнийх 100 төгрөгөөр өссөн дүн аж. Мөн АИ-92 бензиний үнэ сүүлийн 3-4 хоногт 60 төгрөгөөр нэмэгдлээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Өнгөрсөн зургадугаар сараас шатахууны хилийн үнэ 3-5 дугаар сарынхтай харьцуулахад бараг хоёр дахин өссөн. Хилийн үнэ буурахад компаниуд жижиглэнгийн ханшаа хямдруулж байсан бол өсөхөд нь нэмэхээс өөр аргагүй. АИ-92 бензиний хувьд үнэ тогтворжуулах гэрээ байгуулсан ч ам.долларын ханш тогтмол чангарч буйгаас шалтгаалж литр тутамдаа 50-60 төгрөгөөр буюу хамгийн бага дүнгээр нэмэгдсэн” гэв.
Бэлтгэсэн: А.Номундарь
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn