Зогсоол дээрээс автомашин хулгайлдаг 17 настай Т гэгчийг саатуулжээ

492
Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт зогсоол дээрээс автомашин алдагдсан” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. мэдээллийн дагуу шалгахад33 настай эмэгтэй Б-ийн эзэмшлийн Toyota Ist маркийн улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг Баянзүрх дүүргийн харьяат 17 настай эрэгтэй Т хулгайлсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст  шалгаж байна.
Мөн Баянзүрх дүүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт зогсоолд байсан автомашин алдагдсан байна” гэсэн мэдээллийг шалгахад 28 настай эмэгтэй Г-ийн эзэмшлийн Toyota Ist маркийн улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг Баянзүрх дүүргийн харьяат 17 настай эрэгтэй Т  гэгч нь хулгайлсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст  шалгаж байна.
Сүүлийн үед энэ мэт зогсоол дээр байсан автомашин алдагдах хэрэг гарсаар байгаа учраас иргэдийг анхаарал болгоомжтой байж, камертай, харуул хамгаалалттай газар машинаа байршуулж, дохиолол суулгуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn