НИЙСЛЭЛ: Баянзүрхт 18, Баянгол дүүрэгт 17 тохиолдол бүртгэгдээд байна
Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан шинэ хоёр тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийслэл хот дахь нийт халдварын тоо 65-т хүрлээ. Нийслэлийн Банязүрх, Баянгол дүүрэгт хамгийн их тохиолдлууд бүртгэгдсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл үзвэр үзсэн караокед орсон хамт хоол идсэн бариа засал хийсэн ийм хүмүүс өвдсөн. Сүүлийн батлагдсан тохиолдол Аманхуур хорооллоос бүртгэгдсэн" гэлээ.