60, 70, 80 оныхон үхэж байж МОНГОЛ хөгжинө...

438

"Бид энэ үеийнх ээ.
Нүдэнд харагдтал бичжээ. 50, 60, 70 оныхон "60, 70, 80 оныхон үхэж байж МОНГОЛ хөгжинө..." гэл үү?
Хэрэв Та 60,70, 80 оных бол амьдралаа эргэн харах насан дээр ирсэн бизээ. Миний хувьд бол бид яаж амьд гарсан юм бол гэж бодох юм...хэ хэ.
Машин..., бишээ таксинд суух аз тохиовол тэнгэрийн умдаг атгасанд тооцдог байж. Гэхдээ хамгийн аймшигтай нь ямар ч хамгаалалтын бүс байхгүй шүү. Автобус бол бүүр ярих ч юм биш – санаж л байгаа биздээ! Зуны амралтаар ачааны машинд ачигдаж, урд талд нь салхи татуулан зогсож явах нь МАРТАГДАШГҮЙ дурсамж үлдээсэн юмдаг. Бараг л Л. Каприо байсан юм биш үү...
Зуслангийн гурван сард биднийг хэн ч хардагүй, бид ч хэнээс ч айхгүй усандаа явж, уулаар хэсэн мод түлээгээ түүдэг байж. Зүйлэг юм шиг голын эрэг тас хар болтлоо усанд орж, жараахай шарах нэг нь шарж, амьдаар нь залгих гулгуулдаг л байсан даа. Яаж үхээгүй юм болдоо. Өглөө сүү, орой махны дараалалд зогсон үмх мах авч идээд өлсөдгүй байж. Тэр үед бид л хамгийн их эх орон ч хүүхдүүд байсан юм шүү. “ЖУУЦАЙ, БАЙЦАА АБААРАЙ” гэсэн хужаа нарыг чулуугаар нүүлгэж байсан нь тэр үеийн ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖИЛ болсон юм болов уу?
Крант болон худгийн усыг шууд л ууж, дугуй тэшүүрээр гулгахад хэн ч малгай өмс гэж загнадгүй байж. Аймшгийн байж, төмөр дугуй төмөртэй хавируулан хооондоо хэн том, мундгаараа хөөцөлддөг байсан. Хог ухан байж пявны бөглөө цохин, наймалцаж байсан нь бидний НАЙМААЛЦАХ гудамжны ухааныг суулгасан юм болов уу?... Өглөө гараад шөнө дөл болтол дэмий тэнэж явахдаа ТАЛХ, ЭЛЭГНИЙ НУХАШ, УС гурваар болгоод л байсан юм. Элэгний нухашыг цемент дээр үрж онгойлгох хэзээ ч мартагдашгүй дурсамж, нөгөө талаас АМЬДРАХ УХААН заасан хүүхэд нас байсан юм. Бас л аймшгийн байж.
Гэхдээ тэр ч бас гайгүй. Байр хооронд, хороолол, хороо хооронд #чулуугаар байлдах нь жинхэнэ ДАЙН байж. Толгой хагарч, шүдээ цөм цохиулах бол энүүхэндээ хөл гараа хуга цохиулж байсан нь бүүр #аймаар. Гэхдээ хэн ч цагдаа, шүүх болж байгаагүй шиг. Бид өөрсдөө л буруутай болж, харин ч хөхөрч няцарсан нь бараг л эр зоригийн билэгдэл байсан юм. Өнөөдөр зодоон хийсэн бол маргааш нь банкягаа хувааж идэх найзууд хэвээрээ л үлддэг байж.
Нээрээ, юм хувааж иднэ гэх чинь одоогоор бол хамгийн аймшигтай зүйл байсан биздээ. Хеликобактери тусаж гай болдогүй л байсан даа. 1төг 20 мөнгөний ундааг бараг л хориулаа уух бол юу ч биш. Мөхөөлдөс гэж тэр үед байсан юм – ховор л байсан байх. Харин олдвол ч бас л нэг нэгээрээ ээлжлэн долоогоод элдэв халдвар аваагүй юмалдаа.
Гар утас битгий хэл, гэрийн утас ховор байх үед нэг нэгийгээ олоод, болзоод болоод л байсан. Харин яаж?...Сонин шүү. Зусланд шөнөжин банзан гитар цохиж, буу халах, зурагтаай нэгнийдээ “Нохойтой 4 танкчин”, “Километр бүрд” үзэх гэж шавдаг л байсан биздээ. Тэр л уулын мухарт ганц шуудай самар, 5 литр жимс түүх гэж хамт явдаг байсан тэр л миний муу сайн найзууд л НӨХӨРЛӨЛ гэдгийг ойлгуулсан юм болов уу.
Зуны гурван сард тас хар болсон нөхдүүд хичээлдээ орохыг хоног тоолон хүлээж, завсарлагааны үеэр тэвэгдэж, тэвдэн байж БЕЛОМОР хуваалцдаг байснаа санаж л байгаа биздээ. Харин баригдвал баригдсан нь хэргээ хүлээх жудагтай л байж. Цагдааг аргална, цэргээс бултана гэсэн ойлголт бараг үгүй байсан. Ээж аав нар ч ямар дуулгавартай байсан юм.
60,70,80 оныхон гэж эх орон, нөхөрлөл, жудаг гэдгийг мэддэг хүмүүс юм болов уу!?... Тэр л хүүхэд насны гудамжны, зуслангийн, сургуулийн “албан бус сургалтаар” хүмүүжсэн үе. Бид зүгээр л хүүхэд насаараа хүмүжиж, хоёр нийгмийг солигдох үеийн ачааны хүндийг нуруун дээрээ үүрч гарсан ҮЕИЙНХЭН.
Аан тийм, ГАНЗАГЫН алтан үеээ орхих нь. Тэр үеийг эргээд харахад бид чинь 20 -21р зууны Их Монгол улсын шинэ
үеийн байлдан дагуулалтыг хийсэн юм шиг байдаг. Одоо яриад байгаа “цайны замыг” чинь бид сэргээсэн юм. Энэ улс төрчдийн хийж чадахгүй байгаа замыг нэг биш нижгээдээр нь гаргасан юм шүү. Энэ урд болон хойд хөрш, Европыг холбосон замыг бид л жим болгон тодруулсан гэдгийг хэзээ нэгэн цагт түүхчид хүлээн зөвшөөрөх бизээ.
Хэрэв Та энэ үеийнхэн бол БАЯР ХҮРЭГЬЕ! Бид азтай үеийнхэн.... Бидний хүүхэд, залуу насыг Кола, Корея киноны солирол, гар утас, галзуу модель, элдэв шоугаар солигдоогүйд баярлах хэрэгтэй юм шиг.
Эцэст нь Баабарт ганцхан юм хэлье - 50 оныхон үхээгүй байхад ёстой яршиг шүү....!!!!
Ц.Ганбат
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn