БЗД-ийн эмнэлэгт батлагдсан тохиолдол өрөөндөө дөрвүүлээ байжээ Онцлох / Дүүргийн мэдээ 2020/12/17 12:21 538 Хуваалцах Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан хоёр иргэний PCR шинжилгээнээс коронавирус илэрсэн талаар мэдээлсэн. Тухайн хүмүүс нь хэвтэхдээ түргэвчилсэн тест болон PCR шинжилгээ нь сөрөг гарч байсан ч хэвтсэнээс нь хойш давтан шинжилгээ хийхэд 4, 5 хоногийн дараа халдвар илэрсэн аж. Тодруулбал, Нууц үедээ эмнэлэгт хэвтсэн хэмээн ХӨСҮТ-ээс тайлбарласан юм. Мөн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Тухайн иргэн нь насанд хүрэгчдийн тасагт хэвтэж байсан бөгөөд өгөөд дөрвүүлээ байсан. Батлагдсан тохиолдлын нэг нь арванхоёрдугаар сарын 9-нд хэвтээд, 15-нд эмнэлгээс гарсан. Энэ хүний ойрын хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээ авч байгаа.Харин нэг хүн нь арванхоёрдугаар сарын 11-нд хэвтээд эмнэлгээс гараагүй байсан.Нэг тохиолдол нь өвөөтэйгээ хоёулахнаа амьдардаг байсан учраас гадуур нэг их яваагүй. Гэхдээ явсан маршрутын нэгийг ч орхигдуулаагүйн тулд цагдаа, тагнуулынхан ажиллаж байна. Нэг тохиолдол нь эмнэлгээс гараагүй байсан. Хэвтэх үедээ PCR шинжилгээ нь сөрөг гарсан тул эерэг гарснаас хойшхи уулзсан учирсан хүмүүс нь эмнэлэгт хамт нэг палатанд байсан хүмүүс" гэлээ. скачать dle 12.0 538 Хуваалцах Facebook Twitter