БЗД-ийн эмнэлгээс 13 халдвар нэмэгдэж, батлагдсан тохиолдол 1006 боллоо

431
2020 оны арванхоёрдугаар 22-ны 11:00 цагт
Коронавирусын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 21-нд улсын хэмжээнд 12357 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрлээ. 13 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтоос үүдэлтэй бөгөөд эмнэлгийн ажилтан хоёр, сахиур хоёр, өвчтөн дөрөв, гэр бүлийн хавьтал таван хүнээс халдвар илэрсэн байна. Өчигдрөөс хойш 113 шинэ хавьтлыг олж тандалт судалгаанд оруулсан бөгөөд БЗД-ийн эмнэлгээс эхтэй халдварын голомтод бүртгэгдсэн 75 тохиолдлын хавьтал 1249 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамруулсан” гэлээ. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1006 болсон бөгөөд 541 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 456 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 29, хөнгөн 420 байна.  
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn