БЗД-ийн эмнэлгээс 103 өвчтөн, 31 сахиур, 27 эмч, ажилтан, гэр бүлийн 81 гишүүн халдвар авчээ
БЗД-ийн эмнэлэгт халдвар тархсанаар тус эмнэлэг томоохон голомт болоод байна. Тодруулбал, тус эмнэлэгт халдвар авсан иргэдийн тоо 256 болжээ. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 27, гэр бүлийн гишүүд 81, өвчтөн 103, сахиур 31, бусад хавьтлаас 14 хүн халдвар авсан байна.
БЗД-ээс үүссэн голомт хавдарын эмнэлэг, гэр бүл гээд гинжин хэлхээгээр үргэлжилж байгааг ЭМЯ-наас мэдээлсэн. Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төв, Тэнүүн-Огоо автобус баазын халдвар авсан жолооч нар бүгд БЗД-ийн эмнэлгийн голомтоос үүдэлтэй юм.