ЭМЯ: Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй

583

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо. .
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: "Стамбул-УБ онгоцоор ирсэн  архаг хууч өвчтэй, өндөр настай гэх 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан талаар өмнө нь мэдээлж байсан. Мөн тус онгоцоор ирж цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна. 2020.03.19нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирж, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 52, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний  шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өчигдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд  сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Батлагдсан тохиолдлын 10 хүний биеийн байдал тогтвортой байна. Хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирч, тогтворжон. Франц иргэний биеийн байдал ч сайжирч байгаа" гэлээ. .
Мөн ЭМЯ-аас ихэнх улс орнууд иргэддээ гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байгаа. Сургууль цэцэрлэгийг хаах, зорчигч тээврийг хязгаарлах, зогсоох зэрэг арга хэмжээ авахын зэрэгцээ шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулллаа. 
У.МАНДАХ
FACT.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn