Нийслэлийн 4000 өрхөд хүнсний багц хүргүүллээ

413
НЗДТГ-аас коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Дэм дэмэндээ 2” аяныг эхлүүлсэн.
Энэхүү аяныг үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж аж ахуйн нэгж мөн дэмжин, тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа нийслэлийн 4000 айл, өрхөд тусламжийн багц хүргүүлж байгаа юм.
Үүний эхлэл болж АПУ ХК нийт 1000 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ.
Тус компани Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүрэгт тус бүр 500 хүнсний багцын тусламж үзүүлж буйгаа өнөөдөр хүлээлгэн өгөв.
Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт 17 мянга орчим өрхөд хүнсний багцын тусламж үзүүлээд байна.
Үндэсний үйлдвэрлэгчиддээ баярлалаа.

Дэм дэмэндээ-2” аян

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГИЙН ГАЗАР 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn