Д. Машбат: "Тухайн улирлыг илтгэх өнгөтэй жимс идэх нь хамгийн сайн сонголт юм"

340
 
Д. Машбат (Имарт, Дэд захирал): "Улирал бүхэн өөрийн өнгөтэй байдаг. Тухайн улирлыг илтгэх өнгөтэй жимс идэх нь хамгийн сайн сонголт юм"
Хамгийн ашиг тустай жимсийг нэрлэж бидэнд мэргэжлийн зөвлөгөө өгнө үү?
Ганцхан үгээр хэлэх боломжгүй ойлголт байна. Монголчуудын хувьд газар нутаг, байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан маш цөөн төрлийн жимс, жимсгэнийг дотооддоо тариалж мөн гадны улс орнуудаас импортлон хэрэглэж ирсэн. Ерөнхийдөө алим, мандарин, усан үзэм, гадил гээд л жимсний тоо бараг дуусдаг. Гэтэл жимсний хэрэглээ нь тухайн бүс нутгийн ард иргэдийн олон мянган жилийн хоолны соёлыг илтгэдэг маш өргөн ойлголт.
Өөрөөр хэлбэл байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан тухайн бүс нутаг улирал бүр өөр өөр жимс ургаж боловсорсноор түүнийгээ дагаад хэрэглээ нь салшгүй холбоотой гэсэн үг юм. Бүх төрлийн жимсийг өдөр тутамдаа байнга хэрэглэж байх нь хүний биед чухал боловч тухайн улиралд боловсорч гүйцсэн жимсийг тухайн цаг үед нь шинээр нь хэрэглэж байх нь хамгийн их ашиг тустай. Жишээ нь зун, намар тарвас, амтат гуа зэрэг жимс боловсорч гүйцдэг ба хэрэглэхэд илүү тохиромжтой. Мөн намар шар өнгийн жимс, зун улаан өнгийн жимс хэрэглэх нь сайн гэсэн сонирхолтой судалгаанууд хүртэл байдаг.
Сонирхолтой юм аа.
Гэхдээ бид энэ соёл, хэрэглээг нь мэдэхгүй гээд зүгээр сууж боломгүй санагддаг. Дэлхий хавтгайрч
байна бид бүхэн соёл иргэншил тэр дундаа хэрэглээний соёлыг мэддэг байх нь маш чухал, бас эрүүл
мэндэд ашиг тустай. Жил бүр бид "5 өнгө" буюу өнгө өнгийн жимсний талаар болон ач тусыг нь таниулахаар сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд сургалт зохион байгуулдаг. Ямар нэг үнэ төлбөргүй, нийгмийн хариуцлагын ажил гэж хараад хийгээд явдаг юм. Одоогоор 4140 хүүхэд, 80 цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдаад байна. Эцэг эхчүүд болон багш нар их баяртай хүлээж авдаг. Хоолныхоо жимс, ногоог ялгаад хаячихдаг байсан хүүхэд сургалтанд сууснаар ач тусыг нь мэдээд идэх хүсэлтэй болдог.
Имартийн жимсний амт нэг л өөр, амттай гэдэг. Яаж ийм байлгаж чадаж байгаа вэ? Бизнесийн нууц биш бол …
Бид аль болох хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд зөв мэдээлэл ойлголт өгөхийг хичээдэг. Жимс жимсгэнүүдээ
хүлээн авахдаа хэд хэдэн үзүүлэлт шалгуурыг тавьдаг. Тэр бүх шалгуурт нийцсэн жимс хэрэглэгчдэд илүү
таалагддана. Дэлгэрүүлбэл: жимсний гарал үүсэл, ургацын хугацаа, сорт, болц, хэмжээ, амт гэх мэт.
Амт гэж та хэллээ. Хүн бүрийн амтлах чадвар өөр гэж боддог.
 image_2021_02_03T03_58_05_832Z copyBA7F8622-1B61-4BE2-A483-1BD00EB582B79C82E3EB-AEA0-443D-88E7-3EA24AC7BADF566456CD-AEC9-44A8-80E6-1F1C2EF7E4E3



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn