Баянзүрх дүүргийн эмч, мэргэжилтнүүд вакцинжуулалтад хамрагджээ
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдлаа. Вакцинжуулалтын эхний ээлжид төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилтан, КОВИД-19 халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой төрийн албан хаагчдыг хамруулна. Вакцины хувьд Их Британийн биотехнологийн "AstraZeneca" компанийн "Azd1222" гэх вакцин юм.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Онцгой комисс