М.Болдбаяр: Хийж буй ажлын процессыг цаг тухай бүрд иргэдэд мэдээлж, хамтран ажиллах хэрэгтэй байна

348
Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хороонд хийгдэж буй дахин төлөвлөлтийн ажил удаашралтай байгаатай холбогдуулан тус хорооны иргэдээс гомдол санал тогтмол ирдэг. Үүнтэй холбогдуулан тус хороодоос сонгогдсон төлөөлөгч М.Болдбаяр гурван талт уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Болдбаяр хэлэхдээ:
-Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хороонд хийгдэж буй ажлын процессыг цаг тухай бүрд нь иргэдэд мэдээлж, хамтран ажиллах хэрэгтэй байна. Эдгээр хороонд дахин төлөвлөлт, сургууль цэцэрлэг шинээр барихаас эхлээд авто зам, түгжрэлийн ажлууд гацаанд байгаа. Үүнийг эрчимжүүлж, хамтран ажиллах шаардлагатай гэсэн юм.
Иргэд ч дээрх ажлуудыг эрчимжүүлж, ялангуяа дахин төлөвлөлтийн ажлыг эрчимтэй явуулах тал дээр холбогдох байгууллагыг цаг тухай бүрд мэдээллээр хангаж ажиллахыг хүслээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn