БЗД-ийн Засаг дарга Т.Баясах 147 дугаар цэцэрлэгийн засварын ажлын явцтай танилцлаа

420
БЗД-ийн Засаг дарга Т.Баясах 147 дугаар цэцэрлэгийн засварын ажлын явцтай танилцлаа
 
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, 18 дугаар хорооны Засаг дарга Д.Намнангарав нар тус хорооны 147 дугаар цэцэрлэгийн гадна фасад болон дээврийн засварын ажлын явцтай танилцлаа. Тус цэцэрлэгийн гадна фасад болон дээврийн засварын ажил нь энэ оны 06 дугаар сараас эхэлсэн бөгөөд ажлыг гүйцэтгэл 75 хувьтай байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар 2017 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сантай хамтын ажиллагааны гэрээ байгуулж тус гэрээний хүрээнд цэцэрлэг шинээр байгуулах мөн сургууль цэцэрлэгийн дээвэр, гадна фасадны засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. 147 дугаар цэцэрлэгт хамран сургах тойргоороо 18 болон 26 дугаар хорооны 800 орчим хүүхэд хүмүүждэг. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн төдийгүй нийслэлийн томоохон цэцэрлэгийг сонгож Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэхүү ажлыг амжилттай хийж, гүйцэтгэж байна.
Дашрамд, тус цэцэрлэгийн гадна фасадны ажлыг ‘’Эл Эс Би’’ ХХК, дээврийн засварын ажлыг ‘’Эм Би Си’’ ХХК тус тус хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 09 дүгээр сарын нэгний өдөр хүүхэд багачуудаа хүлээн авахаар төлөвлөн ажлаа эрчимжүүлээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
БЗД-ийн Засаг дарга Т.Баясах 147 дугаар цэцэрлэгийн засварын ажлын явцтай танилцлаа
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn