БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх үрэлгэн зангаа хазаарлаж дийлэхгүй нь

305

Энэ жилийн сүүлийн сар болж тухайн жилийн төсөвт хөрөнгө, мөнгө үлдчих вий гэсэн шиг төсвийн ерөнхийлөн захирагч нар ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж эхэллээ.
 Тодруулбал тухайн жилийн төсвөөс үлдэж буй мөнгөөр юу ч хамаагүй хийх нь гэсэн үг. Тэдний нэг нь  Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх. 
Тус дүүргийнхэн иргэдийнхээ санаа бодлыг тандаж, нууц худалдан авалтын судалгаа хийхийн тулд Зөвлөх үйлчилгээ авахаар тендер зарлажээ. Энэ ажлаа 56 сая төгрөгөөр хийлгэх юм гэнэ.
Коронавируст цар тахлын үед эдийн засгаа хэрхэн сэргээх вэ хэмээн Засгийн газар, Нийслэлийн ЗДТГ гээд дээр, доргүй хууль хүртэл санаачлан хэрэгжүүлж байхад мань Н.Баярмөнх дарга хөрөнгө, мөнгийг ийнхүү цацаж байгаа нь энэ.
Уг нь олон нийтийн санаа бодлыг сонсож, мэдэхийг хүсвэл цахим орчноос шүүлт хийхэд хангалттай. Гэтэл 56 сая төгрөгөөр хэрхэн ажиллах хийгээд тэрхүү судалгааг хийгээд өгөөч гээд сууж байгаа нь ердөө л үрэлгэн зан.
Өмнө нь энэ сарын эхээр ЗДТГ-ын Цэргийн штабаас хороодын Засаг дарга нарын дунд цэргийн бэлтгэл сургалт зохион байгуулахад мөн л бөөн мөнгө зарлагадаж, цэргийн бэлтгэлийн ижил хувцас захиалан, дунд шатны дарга нараа асрамжийн хүүхдүүд аятай илсүүлсэн.
Харин үүнийгээ “Бид аваагүй. Харуул хамгаалалтын албанаас түр ЗЭЭЛСЭН” гэж мэлзэж байсан нь ч саяхан.
Тэгвэл тус  дүүргийн 5 дугаар хорооны Монел-Уулын 4, 5, 6 дугаар гудамжинд амьдардаг иргэд  "Энхэл донхолтой өгсүүр замыг ядаж хусаж тэгшлээд өгөөч" гэж жил бүр царайчилдаг ч тэдэнд "төсөв байхгүй, мөнгөгүй, өөрсдөө мөнгөө хураагаад ирвэл техник хэрэгслийг нь олоод өгье"  гэх хариулт  өгдөг. Тэгвэл дэмий  зүйлд зарлагадаж байгаа тэр мөнгөө ард иргэдийнхээ ая тухтай амьдрахад нь ганц удаа ч болов зарцуулж, Засаг даргын зангараг гаргаж  яагаад болохгүй гэж.
Нийслэлдээ хамгийн их хүн амтай, хамгийн ядуу дүүрэг гэгддэг хэрнээ энэ мэтчилэн хэрэггүй шахам зүйлд санаа тавьж, мөнгө үрж байхыг бодоход  их л мөнгөтэй үлдчихсэн бололтой,  Баянзүрх дүүргийн дарга нар.
 
Erennews.mn

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn