БЗД-ийн 20 дугаар хороонд зөвшөөрөлгүй хашаалсан 2.5 га газрыг чөлөөллөө

296
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачлагаар дүүргийн хэмжээнд олон жил зөвшөөрөлгүй байсан хашаа, хайс, гараашуудыг буулгаж ажиллаж байна.
Тэгвэл уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Арцадын аманд байрлах эзэмших гэрчилгээгэй, зөвшөөрөлгүй барьсан төмөр хашаатай 2.5 га газрыг чөлөөлж нийтийн эзэмшилд шилжүүллээ.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ:"Дүүргийн 20 дугаар хороо бол мал бүхий иргэд, зуслангийн бүс ихтэй онцгой бүс нутаг. Энэ газар хууль бус зөвшөөрөлгүй хашаалсан хашаа, эзэмших гэрчилгээгүй газруудыг чөлөөлж, иргэдийн эрх ашгийг хангаж ажиллана. Цаашид их хэмжээний газрыг хууль бус аргаар эзэмшсэн, газар эзэмших гэрчилгээгүй атлаа хашаалсан зэрэг зөрчил гаргасан газрыг чөлөөлж нийтийн эрх ашгийг хангаж ажиллана" гэлээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд 80 гаруй байршилд газар чөлөөлөлт хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд эхний ээлжинд дүүргийн төвийн бүсийн зөвшөөрөлгүй газар, хашаа, хайс, гарааш зэргийг чөлөөлж иргэдэд шаардлагатай ногоон байгууламж, явган хүний зам, авто зогсоол зэргийг барьж байгуулна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn