ХОМ: Бүх дүүргийн Засаг дарга нарын хөрөнгийн хэмжээ нэмэгджээ

366

АТГ-аас төрийн албан хаагчдын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг  олон нийтэд ил болгосон. Төрийн гурван өндөрлөгийн ХОМ болон өнгөрсөн сонгуулиар парламентад анх удаа сонгогдсон гишүүдийн орлого, Засгийн газрын сайд нарын орлого 2021 онд хэрхэн өөрчлөгдсөн талаар өмнөх дугаарт цувралаар хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа дүүргийн Засаг дарга нарын хөрөнгө, орлого хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэж байна.
 
6.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй 
сонин mn
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн жилийн орлого 2021 онд 88 сая байсан бол энэ удаа 113 сая болж өсчээ.  Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 124-өөс 67 сая болж буурсан байна.  6.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй.  LEXUS RX330, Toyota, Land Cruiser 200  хоёр автомашинаа  232 сая төгрөгөөр үнэлсэн хэвээрээ.   Мөн 1.2 тэрбум төгрөгийн газар эзэмшдэг бол 65 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ. 37 сая төгрөгийн хадгаламжтай бол 644 сая төгрөгийн зээл авчээ.  Засаг дарга Н.Баярмөнх  “ТИ Эйч Холдингс” ХХК, Монголын цахилгаан холбоо ХК-д хувь эзэмшдэг байна.
 
Гэр бүлийн гишүүдийнх нь орлого тав дахин нэмэгдэв 
сонин mn
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 2020 онд 334 сая төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 85 сая төгрөг олсон гэж мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 60 саяас 355 сая төгрөг болж өсчээ.  1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол 1.6 тэрбум болсон байна.  269 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus-570, Toyota, Land Cruiser 200 маркийн хоёр автомашинтай хэмээн мэдүүлжээ.  90 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай  байсан бол 135 сая болж өсчээ.   328 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй. “Улаанбаатарын хөлбөмбөгийн холбоо” , “Доргот чандмань” ХХК, “Даш кредит” ХХК, “Бат сити ХХК, “Сити паркин” ХХК, “Манзишир хид” ХХК, БДТТ ХХК, ЭЙ БИ ЖЙ энерго ХХК-д хувь эзэмшдэг байна.
 
Орлого, үл хөдлөх, хадгаламжийн хэмжээ өсчээ 
сонин mn
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 2020 онд жилийн орлого 23 сая төгрөгийн орлоготой байсан бол 83 сая төгрөг болж өсчээ.  Гэр бүлийн орлого нь мөн 18 сая болж нэмэгдсэн байна. 150 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол нэг автозогсоол худалдан авснаар 220 сая болжээ.  Hyundai, Sonata-7 хоёр машинтай. Түүнийгээ 42 сая төгрөгөөр үнэлсэн нь хэвээрээ. Долоон сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн нь 29 сая болон өсөж харин  85 сая төгрөгийн зээлийн хэмжээ нь өөрчлөгдөөгүй байна.
 
Бүх хөрөнгийн хэмжээ өсөв 
сонин mn
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 2021 онд 16 сая төгрөгийн  орлоготой байсан бол 2022 онд  67 сая төгрөг болж өсчээ. Гэр бүлийн гишүүд орлогогүй хэмээн мэдүүлж байсан бол 15 сая болж нэмэгдсэн байна. 365 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө нь 595 сая болж өссөн. 45 сая төгрөгийн Lexus, RX 330 автомашин байсан бол 90 сая төгрөгийн машин хөлөглөдөг болжээ. 68 сая төгрөгийн газартай байсан бол 300 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай болж, 60 сая төгрөгийн үнэт эдлэл нь ч 84 сая төгрөг болж нэмэгдээд байна.
 
Хадгаламжийн хэмжээ өсчээ 
сонин mn
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн жилийн орлого 69 сая төгрөг байсан бол 104 сая болж нэмэгдэв.  Гэр бүлийн гишүүдийнх нь 14 сая төгрөг байсан бол мөн 36 сая болж өссөн байна. 120 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. Nissan, X-Trail маркийн нэг автомашинтай, түүнийгээ 29 сая төгрөгөөр үнэлсэн нь хэвээрээ.  25 сая төгрөгийн хадгаламжтай бол  56 сая төгрөг болж өссөн байна. 11 сая төгрөгийн зээлтэй байсан бол энэ жил зээлгүй гэж мэдүүлжээ.
 
“Мандал ассент менежмент хөрөнгө оруулалтын сан”-тай болов 
сонин mn
Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаярын жилийн орлого 90 сая, гэр бүлийн гишүүд нь 63 сая төгрөг байсан бол 2021 онд өөрөө 95 сая, гэр бүлийн гишүүд нь 41 саяыг олжээ.  155 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө нь өөрчлөгдөөгүй.  24 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Highlander маркийн нэг автомашинтай байсан бол энэ удаа автомашингүй гэж мэдүүлэв.  92 сая төгрөгийн хадгаламжтай, 30 сая төгрөгийн газар эзэмшдэг. Мөн тэрбээр 2021 оноос “Мандал ассент менежмент хөрөнгө оруулалтын сан”-д хувь эзэмшдэг болов.
 
Орлого нь буурч, хадгаламж, авлага нь нэмэгджээ 
сонин mn
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн жилийн орлого 200 сая байсан бол 98 сая болж буурав.  Гэр бүлийн гишүүд нь 17 сая төгрөг олдог байсан бол найман саяыг олдог болжээ. 280 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. 50 сая төгрөгийн Lexus, RX 350 нэг автомашинтай бол 65 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуйтай. 20 сая төгрөгийн газар эзэмшдэг бол 80 сая төгрөгийн  хадгаламж нь 104 сая болж өсөв. Мөн энэ жил 50 сая төгрөгийн авлагатай болсон байна.
 
Машинтай болж, хадгаламж нь өсөв 
сонин mn
Багануур дүүргийн  Засаг дарга С.Даваасүрэнгийн жилийн орлого 49 сая төгрөг байсан бол 88 сая төгрөг болжээ.  Гэр бүлийн гишүүд нь 71 сая төгрөгийн орлоготой. 720 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн орон сууцтай.  Тээврийн хэрэгсэлгүй байсан бол 15 сая төгрөгийн Nissan, Teana машинтай болов. 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 18 сая төгрөгийн үнэ бүхий газар эзэмшдэг гэжээ.Хадгаламжийн хэмжээ ч 105 сая төгрөг болж нэмэгджээ.
 
180 сая төгрөгийн хадгаламжтай болжээ 
сонин mn
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарын жилийн орлого 128 сая байсан бол энэ удаа 113 сая гэж мэдүүлжээ.  Гэр бүлийн гишүүд нь 94 сая төгрөг олдог. Энэ нь өмнөхөөс нэмэгдсэн үзүүлэлт юм. 520 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. 35 сая төгрөгийн Toyota, Harrier маркийн автомашинтай. Мөн 83 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуй, 87 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ. 180 сая төгрөгийн хадгаламжтай болж мөн өмнөх оноос нэмэгдээд байна.
 
 
 
Т.БатсайханЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn