Х.Тэмүүжин 180 сая төгрөгийн үнэлгээтэй Mercedes Benz, G class 500 автомашинтай

469


УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн  сайд асан Х.Тэмүүжин 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 14 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшиж байгаа. Түүний жилийн орлого 80 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 6 сая 820 мянга 590 төгрөг. Мөн  180 сая төгрөгийн үнэлгээтэй Mercedes Benz, G class 500 автомашин унадаг, нийтийн эзэмшлийн 220 сая төгрөгийн орон сууцтай.
Түүний эзэмшилд 1000м2 талбай бүхий 3 газар байдаг. Түүнийгээ 30 саяар үнэлжээ.Түүнийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд байхдаа MSC-ийн нөлөөнд автагдсан хэмээн яриа гарч, шүүмжлүүлж байв. 
 
МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвслээс 2012 онд нэр дэвшин УИХ-ын гишүүн болж байсан Г.Уянга 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө эвслээ задалж, улмаар ДБЭТ-т бийлэгжүүхэн ажиллагаа зохион байгуулан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга болж байсан билээ.  
 
УИХ-ын сонгуулийн дараа намаа орхиж,  2017 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон. Энэ жилийн УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж буй тэрээр нэг жилийн орлогоо 23 сая 217 мянга 440 төгрөгийн орлогтой ХОМ-тээ тэмдэглэжээ.
Гэхдээ энэ мэдүүлэг түүний 2017 онд АТГ-т мэдүүлж байсан мэдүүлэг. Г.Уянга Хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчилж өгөөгүй учир хуучин ХОМ-ийг АТГ-аас олон нийтэд дэлгэсэн байна.
 
Нэр дэвшигч Г.Уянгын гэр бүлийн гишүүдийн нийт орлого 111 сая төгрөг гэнэ Тэрээр хоёр орон сууц, хоёр зуслангийн байшин, нэг авто зогсоолтой бөгөөд тэднийгээ 490 сая төгрөгөөр үнэлжээ.
 
Г.Уянга хувьдаа Lexus, RX 350 маркийн жийп хөлөглөдөг. Үүнийгээ 50 саяар үнэлсэн байна. Мөн 0,7 га газар эзэмшдэг бөгөөд үүнийгээ 100 саяар үнэлсэн байх жишээний. Тэрээр 50 саяар үнэлэгдэх үнэт эдлэл, урлагийн бүтээлтэй.
МАХН, МҮАН, ТТЭНН дамжсан Г.Уянга дотоодын банканд хадгаламж, харилцах дансандаа 16 сая 393 мянга 260 төгрөгтэй ажээ. Харин хүнээс авах авлага нь 35 сая төгрөг.
Тэрээр “Улс төрийн сонин” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эн Си Пи” ХХК зэрэг газруудад хувьцаа эзэмшиж, 100 болон 66 хувийн ноогдол ашиг хүртдэг.
 
О.Магнай 665 сая төгрөгийн орон сууцтай  УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа  АН-ын нарийн бичгийн дарга О.Магнайгийн жилийн орлого 1.2 сая төгрөг бөгөөд бусдаас 40 сая төгрөг авах авлагатай гэж ХОМ-тээ мэдүүлжээ. Мөн 655 сая төгрөгийн 2 орон сууц,  1 авто гражтай гэж тусгасан байна. Түүний мэдүүлгээс харахад О.Магнайгийн гэр бүл  ямар ч орлогогүй ч тэр  “Лекс бизнес партнерс” ХХК, “Дархан цамхаг” ХХК-д хувь эзэмшдэг гэж ХОМ-тээ бичжээ. 
Гудамжны тэмцэгчээс улс төрд орох гараагаа эхэлж байсан тэрээр ШӨХТГ-ын даргаар2012-2014 онд ажиллаж байгаад УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон.
ШӨХТГ-ын даргаар томилогдохдоо жилийн 3.1 сая төгрөгийн орлоготой байсан бол ажлаа авснаас хойш нэг жилийн дараа орлого нь 10 сая төгрөг болж өссөн байдаг. Мөн нэг тэрбум 120 сая төгрөгийн үнэтэй орон сууц, барилга байгууламжтай, 250 сая төгрөгийн үнэтэй автомашин, 20 сая төгрөгийн газартай, гэж мэдүүлж байжээ.
 
Эх сурвалж: АТГ ХОМ  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn