Шанхайн арал дээр 6000 ортой тусгаарлалтын эмнэлэг барина

391

БНХАУ олон хүнтэй нь харьцуулахад тун цөөн ковидын тохиолдол илэрч байгаа ч "тэг ковид" зарчим баримталж, халдвараас сэргийлэхийн тулд хатуу дэглэм тогтоосон хэвээр байгаа юм. Түүнчлэн халдвар авсан хүмүүсийг тусгаарлалтын эмнэлэгт байлгаж, хатуу хянасан хэвээр байгаа. Өмнө нь коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг тусгаарлах түр эмнэлэг байгуулан, ажиллуулж байсан бол энэ удаад халдвар илэрсэн хүмүүсийг байрлуулахад зориулсан тусгай эмнэлэг байгуулах шийдвэр гаргасан талаар SCMP сонин мэдээлжээ. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, Шанхай дахь арал дээр 6000 ортой тусгаарлалтын эмнэлэг байгуулахаар болсон байна. Коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг тусгаарлах энэ байнгын эмнэлгийг барихад 221 сая доллар зарцуулах аж. 
 
Энэ эмнэлэг Шанхай хотын төвд байх Фүсин арал дээр байрлах юм байна. Төслийн хүрээнд энэ арал дээр байгаа эмнэлгийг засварлан тохижуулж, 3000 тусгаарлаж, 3,25 мянган ор байршуулах гэнэ. Эмнэлгийн ажил зургаан сарын дараа дуусна гэж хотын эрх баригчид мэдэгджээ. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/544220
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn